Нара: Хүүгээ дүүтэй болгохсон гэсэн хүслийг минь зөвшөөрсөн бурхандаа талархая……

Монголын өнөөгийн нийгмийн дуут шувуухай болсон бүсгүй бол М.Нарантуяа буюу Нара юм. Өөрийн үзэл бодолдоо бат зогсох Нара бүсгүй маань шинэ хүнээ өлгийдөн авч, нялх биетэй байгаа юм. Сайн ээж, шилдэг бизнес эрхлэгч, халамжит гэргий хэмээх эмэгтэй хүнд байх бүхий л шинж чанарыг агуулсан тэрээр олон салбарт тунчиг амжилттай яваа бүсгүй юм.

Тэрээр төрсний дараах сэтгэгдэлээ ийн хуваалцлаа:

Ээж бид 2 ч төд удалгүй уучлалцаад тэр үед жирэмсэн болсноо ээждээ хэлэхэд бөөн баяр болж бүх юмны хүлээс тайлагдсан юмдаа… Ингээд билигт ерөөлт үрийн минь хэлснээр хэвлийд минь алтан амь бүрэлдэж, өнөөдөр биесээ хүсэн хүлээсэн ах дүү 2 уулзалдаж хайр хайрын дээдийг урсгав. Хүүгээ дүүтэй болгохсон гэсэн хүслийг минь зөвшөөрч хайр аз жаргалыг дахин ерөөсөн бурхандаа талархая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *