Төөгөө, Ганзаяа нар БЯЦХАН ҮРЭЭ өлгийдөн авч, ИЙН ӨГҮҮЛЛЭЭ…

Өсвөр насны залуучуудад үлгэр жишээ болж яваа хосууд бол Төөгөө, Ганзаяа нар билээ. Хэдий нийгмийн масс 50:50 хувьтайгаар тэдний хөдөлмөрийг үнэлдэг ч үүнийг үл тоон хийх ёстойгоо хийдэг залуус юм.

5 гаруй жил үерхэж хайр сэтгэлийн холбоогоо улам бэхжүүлсэн эдгээр эрхмүүд бяцхан үрээ өлгийдөн авлаа. Бурхнаас хөөрхөн бяцхан охин үр заяасан бөгөөд энэ талаар Төөгөө ийн өгүүлэв.

Миний хайр үнэхээр хүчирхэг мундаг эмэгтэй шүү. Аав ээж, эмээ өвөө, хайр нь бүгдээрээ маш их бахархаж байна. Нэг ч уйлаагүй, уурлаагүй, ёо ёо ч гээгүй “Миний охин над дээр ирлээ шүү дээ” гэж баярлаж инээж хөөрсөөр байгаад л төрлөө… Охин маань хүртэл ээж шигээ тайван амгалан яг ээж шигээ уруул, хамартай над шиг шар охин байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *