Wasabies хамтлагийн ХУУЧИН ГИШҮҮД бүгд ҮРИЙН ЗУЛАЙ ҮНЭРЛЭЖЭЭ. Тэдний тухай сонирхолтой баримтууд…

Боловсрол суваг телевиз нь үзэгчдийн соён гэгээрлийн үйлд томоохон үйл гүйцэтгэдэг сайшаалтай бөгөөд урлаг спортын тал дээр олон олон контент бүтээдгийг хэн бүхэн сайн мэднэ. 2018 онд Оддын академи нэртэй шоу зохион байгуулж авьяас билэгтэй зуу зуун охидын дундаас 5 охиныг сонгон авч охидын хамтлаг үүсгэн байгуулсан гэдэг.

Тус охидын хамтлаг нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр анхны уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орж продюсер Наранзуны удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсэн гэдэг.

Wasabies хамтлагийн гишүүд нь тус тус өөр өөрсдийн онцлогтой байсан бөгөөд хүчирхэг хоолой, чадварлаг бүжиглэлт, реппэр, уянгалаг хоолой зэрэг нэг дор олон авьяастнуудын нэгдэл байлаа.

5 охины бүрэлдэхүүнтэй тус хамтлаг нь хэд хэдэн хит уран бүтээл гүйцэтгэж цомгийн ажилдаа орчихсон байсан хэдий ч 3 гишүүн нь хамтлагаас гарах шаардлагатай болов. Ангелина, Энхгэрэл, Аминхүслэн нар урлагийн карьертаа цэг тавьж хувийн амьдралдаа илүүтэй анхаарахаар болжээ.

Харин хүсэл мөрөөдлийнхөө төлөө хамтлагтаа үлдсэн гишүүд болох Анужин, Буяка нар шинэ гишүүд сонгон шалгаруулж уран бүтээлийн ажлаа одоог хүртэл хийсээр л буй.

Хувийн амьдралдаа илүүтэй анхаарахаар шийдсэн Ангелина, Энхгэрэл, Аминхүслэн нар бүгд үрийн зулай үнэрлэж ээж хэмээх эрхэм алдрыг хүртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *