Honeymoon хамтлагийн Солонго нөхөр Болдын хамт ХОЛЛИВҮҮДЭД хүч үзнэ. Учир нь…

Эрвээхэйн сүүдэр олон ангит уран сайхны киноны гол дүрийн эзэн болох жүжигчин Болд нь үзэгчдийн анхаарлыг татаад буй билээ.

Түүний бүтээсэн дүр бүхэн болоод хамтарч ажилласан уран бүтээл бүхэн үзэгчдээс сайшаал, магтаал хүртэх бөгөөд энэ нь жүжигчин Болдын жүжигчний ур чадварыг хэр мундаг байгааг илтгэж буй юм.

Жүжигчин Болдын хувийн амьдрал нь олон нийтийн анхаарлыг ихэд татаад буй ажээ. Учир нь түүний эхнэр нь мөн л адил олны танил бүсгүй бөгөөд насны зөрүүтэй хосууд аж.

Жүжигчин Болдын эхнэрийг Солонго гэх бөгөөд жүжигчин, дуучин бүсгүй юм. Та бүхний сайн мэдэх Маск продакшны жүжигчин бөгөөд тус продакшны олон олон уран бүтээлүүдээс жүжигчин Солонгыг харж болно.

Мөн охид бүсгүйчүүдийн сайн мэдэх Honeymoon хамтлагийн дуучин бөгөөд тус хамтлаг нь хэд хэдэн хит уран бүтээлүүдтэй аж.

Нөхөр Болдын хамт Унгар улсад олон улсын чанартай кино уран бүтээлд хамтдаа ажиллаж буй тус хосууд маань анх удаа олон нийтийн цахим орчинд хамтдаа гарч ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *