Хөтлөгч Амараа анх удаа “нөхрийнхөө өөд болсон шалтгааны” тухай ярьлаа – хөөрхийдөө…

Хөтлөгч Амараагийн нэгэн биений тал хайрт хань нь өөд болоод хэдхэн сар болж байгаа юм. Тэрээр сэтгэлийн асар их зовлонд унасан ч 3 үрсийнхээ төлөө өдөр бүр хичээж байгаа. Заримдаа сэтгэлийн үгсээ хуваалцаж байж тайвширдаг гэнэ. Амараа бичихдээ:

Чамайгаа амьдруулна гэдэг ганцхан хувийн итгэл найдвартайгаар эмнэлгийн хажуу дахь зурагчинд инээмсэглэж авахуулсан гадаад пасспортны зураг.

Ухаан орж л байвал хэвтэрт байсан ч хамаагүй гэж тасралтгүйгээр гуйж залбирч байсан үе. Одоо чи минь миний мөргөж залбирах бурхан болсон. Бид 2-ын итгэл найдвар шингэсэн шинэхэн гадаад пасспорт.

Амь аврах боломж байна гэж итгэж яаралтайгаар гаргасан ч үүргээ биелүүлээгүй пасспорт. Амласнаараа дэлхийг тойрно оо хоёулаа. (Одооноос шаналсан пост аль болох оруулахгүй байхыг хичээнэ ээ)“Хоёулаа 3 хүүхэдтэй болсон. Гэр бүл төлөвлөлт маань болсон.

Ажлынхаа төлөвлөгөөг гаргачихсан одоо хоёулаа аяллынхаа төлөвлөгөөг гаргая. Бага маань том болж байгаа юм чинь тавуулаа хамтдаа олон газраар явъя.Энэ өвөл Сингапурын Марина Бэй дээр нь заавал шинэ оноо гаргая, дараа жилийн зун Европоор аялъя, бас хайр нь чамдаа амьдарч байсан Лос Анжелесаа үзүүлье, Би чинь ЛАМАР нэртэй шүү дээ (ЛА+АМАР), тэгээд зун болгон хөдөө нутгаар майхантай явж зутрахгүй гоё аяллын машин аваад тухтай гэгч нь явъя, хайр нь гоё машин харчихсан байгаа, эсвэл өөрөө ч тохижуулчихаж болдог юм байна лээ.

За тэгээд хоёулаа үнэн романтик амьдарна аа. Миний хайр далайн эрэг дээр бикини өмсөөд гоё гүйгээрэй. Тэр хүсээд байдаг Европод очоод гудамжны кафед нь тухалж суугаарай. Өө нээрээ Япон явж сурах юм байна ш дээ. Барилгын чиглэлээр нарийн тэнд заавал сурна аа.

За тэгээд 5 жилийн дараа 5уулаа Канадад очиж амьдарна” гэж саяхан бид 2 мөрөөдөж ярьж суулаа.Хайр нь хүүхдүүддээ энэ бүх дурсамжийг бүтээж амьдрахын төлөө бүхнийг хийнэ.Хайр нь чамайгаа ганцаараа аялах шинэ аялалд нь ерөөл тавин явуулъя даа хань минь. Намайг хүлээгээрэй.

Пост хийхээр бага ч гэсэн сэтгэл онгойдог нь сонин шүү. Одоо аль болох оруулахгүйг хичээнэ ээ. Хүмүүс их шүүмжлэх юм гэжээ.