Хишигдалай: Хүүкийг дэмжсэн минь үнэн, гэхдээ одоо ИЧИЖ байна…

UBS телевизээс жил бүр зохион байгуулдаг байсан Universe Best Songs-2012 наадмын шилдэг 25 оролцогчийн нэг Хишигдалайг өдгөө мэдэхгүй хүн ховор болжээ.

Тэр шоунаас одоо ганц амжилттай яваа дуучин гэж хэлж болно.Анх хөдөөний хөрслөг бор охин тэрээр олны нүдэн дээр эрс өөрчлөгдсөн билээ. Эмэгтэй урлагийн хойно бие хаа, царай зүсэндээ анхаарал тавих нь зүй ёсны хэрэг билээ.

Өмнөх сонгуулиар ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжиж байсан дуучин А.Хишигдалай цахим хуудаснаа.

“Надтай адилхан дэмжиж байсан итгэж байсан олон хүмүүсийн итгэл шалаар нэг болов.

Би дэмжиж итгэсэн үнэн одоо бол ичиж үхэж байна. Гараад aлaaд өгнө гэж бодсон нь нээнтэгдүүлээд шaнaaдуулсан бой шиг байгааг чинь хараад үнэхээр гутарч байна.Бидний төлөө Аав хүн шиг ганц удаа зоригтой шийдвэр гаргаад ард түмнээ авраач гэж гуймаар байна.

Ард иргэд туйлдаа хүрч зүдэрч байна. Өөрт чинь итгэж дэмжсэн мянга мянган хүний төлөө эцсийн хүчээ шавхаад 1 үзээч” хэмээжээ.