Золбоо тв Лодойсамбууг нийгэм биш <бегс бөөр> яриад сууж байх ч гэж дээ!!!

Хэдий Солонгост ажиллаж амьдардаг хэдий ч үргэлж дуу хоолойгоо өргөж, шударга ёс шааpддаг нэгэн бол Золбоо. Тэрээр энэ удаад ч дуугүй өнгөрсөнгүй. Энэ нийгмийн асуудал тэр дундаа хөтлөгч Лодойсамбууд хандаж ийн бичжээ:

<<Ард иргэд нь аргаа барахдаа хар хүйтэнд гарч луйварчидтай тэмцэж байхад улсын их хурлын гишүүн Улаанбал нэвтрүүлэгт төлбөр төлж ороод бeгс бөөрнийхөө хэрүүлийг тайлбарлаад сууж байх гэж.

Сэтгүүл зүй ард иргэдийнхээ сайн сайхны төлөө явдаг гэж Лодой өөрөө өчигдөр лайваараа хэлж байсан. Өнөөдөр чиний хийх ёстой ажил талбай дээр жагсаж байгаа ард иргэдийнхээ дуу хоолойг үнэн зөвөөр бусдад дамжуулах.

Түүнээс мөнгө аваад энэ хүүхний гэр бүлийн асуудлыг сонсоод суух биш! Улсын Их Хурлын гишүүн хүн, яг одоо энэ цаг мөчид гэр бүлийнхээ хэрүүл маргааныг төлбөртэй нэвтрүүлгээр ороод тайлбарлаад сууж байна гэдэг Монголын дээгүүр байгаа хүмүүс, ард иргэдээ аймшигтай үл ойшоож доромжилж байгаа нь илт харагдаж байна. Монголчуудаа бид хангалттай доpомжлуулж байна. гэжээ.

Харин үүнийг уншсан Лодой даацтай хариу өгөв: 1. Ард түмний биш нийгмийн сайн сайхны төлөө гэж хэлсэн. Ард нийтэд заавал таалагдах, ардын баатар байх шаардлагагүй гэж ярьсаныг эсрэгээр нь ойлгочихож.

2. Энэ бол нэг хүүхний гэр бүлийн, ор хөнжлийн асуудал гэж бодож байгаа нь тэгэж бодож байгаа хүний сэтгэлгээний цар хүрээний л асуудал. Би бол ор хөнжил биш хүний эрх, нийгмийн нэгж хэсэг гэр бүлүүдэд жишээ болохуйц чухал асуудал гэж үздэг. Энэ анхны ч биш. Сүндэрьяа, Байгальмаа, Алдармаа гээд сошл шүүлтээр “ял” авч явсан олон бүсгүйн жишээгээр хүний эрх, хүн хүнийхээ оршихуйг хүндлэх тухай асуудао хөндөж байсан.

3. Aлyyрчин байсан ч үгээ хэлэх эрхтэй. Хэвлэл мэдээлэл үгиыг нь хэлүүлж нийгэмд тарсан мэдээллийг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Тэнцвэр гэдэг юм.

4. Мөнгө авсан гэж итгэлтэй хэлж байгаа чинь чиний аливаад хэрхэн ханддаг хандлагыг харуулж байна. Бид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг биш бодит фактуудад түшиглэж дүгнэлт хийдэг иргэдтэй улс болж хөгжихийг зорьж яваа.

5. Жагсаалыг дамжуулах тухайд би 2008.07.01-нд жагсаалыг сурвалжлаад гүйж явсан. Таван хүнийхээ амиар төлбөр хийсэн тэр үймээнд хэвлэл мэдээлэл бодлогогүй дамжуулалт хийснээр юунд хүрдгийг биеэрээ мэдэрсэн учир тв лайваа зогсоосон. Угаасаа ч лайваар дутаагүй. Редакцуудад Нийтлэлийн бодлого гэж байдаг.

6. Чамайг ойлгож байна. Харь улсад сошлоос давахгүй хомсхон мэдээлэлтэй завгүй ажиллаж амьдарч байгаа. Бас сэтгүүлч биш. Ойлгохгүй байх нь аргагүй.

7. Яг энд улс төр, ндийн засгийн харилцаанд хөндлөнгийн оролцогч тал болоод халуун цэг дээр ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд хүмүүст аймшгийн кино ярьж өгөх, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар ннвтрүүлэг бэлтгэж шийдвэр гаргах, хэрэгжүүлэх төвшинд нөлөөлж ажиллах хоёр тэнгэр газар.

8. Бид залуу хүмүүс. Нүүр тулж ч үзээгүй нэгнээ өнгөцхөн сэтгэл хөдлөлөөр дүгнэх хэрэггүй л юм уг нь. Бидний үе, доод үе яг л өчигдрийн ах эгч нар шиг талцаад эхэлвэл энэ улс жинхнээсээ эзэнгүй л болно. Нас залуу цус шингэн мэлмий тунгалаг дээрээ аливааг олон талаас бодох дадлыг л дор бүртээ суулгаж байвал хаа хаанаа тустай. Амжилт хүсье. гэжээ.

Та бүхэн юу гэж бодож байна? Харин хүмүүс үүний доор Лодойд дургүйцлээ илэрхийлсээр байна…