Бичлэгний хариу болгож Ундрам гишүүн ийн бичжээ: Цацка минь чи намайг муул, харлуул….

Наранцацралт Ундрам гишүүний гэртээ байдаг зохисгүй үйлдлийг дэлгэсэн. Харин түүний хариуд Ундрам гишүүн ийн бичжээ:

ХЭЛ АМ ХИЙВЧ ҮР ХҮҮХДЭЭ Л АХИН БҮҮ АШИГЛААРАЙ!Сайн уу, Наранцацралт аа. Хоёулаа хичнээн сайдаж муудсан, хэл ам хийсэн ч хоёр сайхан үрээ энэ бүхэнд олны өмнө татан оруулахгүй байхыг хүсч итгэж энэ постыг бичиж байна.

Чи төрсөн эцэг нь, би төрүүлсэн ээж нь. Хүү минь, охин минь чи бид хоёрын нэг нь нөгөөгийнхөө муу муухайг олон нийтийн өмнө дуудахад ашиглагддаг техник хэрэгсэл биш гэж би бодож байна. Нийтэд цацсан мэдээлэлд хүүхдийн нэр, зургийг ашиглахгүй байх хууль, журам энд яримааргүй байна.

Зүгээр л ямар ч буруугүй хүүхдүүд минь сонжиж шөвөгдсөн хүйтэн харц, хов живээр хоол хийсэн хэл амыг яаж хэрхэн мэдэрч, яаж бүлтэлзэж явааг харахаар зүрх шимширч байна аа, Цацка минь.

Тэртээ тэргүй салалт сарнилтын хамгийн том хохирогчид нь хүүхдүүд, чи бид хоёрын дундаасаа төрүүлсэ хүү, охин минь. Хүү, охин хоёр минь цэцэг цэврүү шиг өсвөр насандаа байна. Амьдрал, ирээдүй нь чи бид хоёрын хэрүүл маргаанаар дуусахгүй. Салж сарнилаа үхэн.үхтлээ аав, ээж хоёр нь л юм чинь тэндийхээ ирээдүй, сэтгэл зүрхийг хайрлаж хамгаалж явъя.

Муу ч сайн төрсөн эцэг нь, төрүүлсэн ээжийг нь хүүхдэд нь муулах муухай л байгаа шүү дээ. Би лав хүүдээ, охиндоо аавыг нь муулахгүй. Чи яахаа өөрөө л мэд! Ямар ч юманд давж болохгүй, хэтэрч болохгүй хэмжээ хязгаар бий. Намайг хүүхдүүдийн минь ээж, хамтдаа бие биенээ түшиж, ам зөрөхдөө ам зөрч, сайн мууг туулж явсан хань минь шүү дээ гэж чиний бодох эсэх нь чухал биш.

Чи намайг муул харлуул, гүжирдэж гүтгэ. Харин хүү, охин хоёроо л хэл ам, хэрүүл маргаандаа ахин битгий ашиглаарай. Чи бид хоёр, ээж, аав нь үр хүүхдээ хайрлахгүй юм бол өөр хэнээс халамж хайр нэхэх юм бэ?

Эцэг хүний ёсоор хоёр хүүхдийнхээ эмзэгхэн сэтгэл, бяцхан зүрх, маргааш ирээдүйг ахин нэг бодож үзээрэй. Чиний сэтгэлд үр хүүхдээ гэсэн эцэг хүний хайр, уужим ухаан бий гэдэгт итгэж байна. Гэжээ

та бүхэн юу гэж бодож байна???