Зохиолч Шүүдэрцэцэг: Амьдрах гэдэг чангаа, Ц.Хулан минь яачихав даа!!!

Яруу найрагч Ц.Хуланг өчигдөр шөнө бapивчилсан талаар мэдээлсэн билээ.

Тодруулбал, нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01:00 цагийн Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид Ц.Хуланг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм.

Харин түүний дотны найз зохиолч Шүүдэрцэцэг ийн бичжээ:

Амьдрах гэдэг чанга, аа бас Ц.Хулан минь яачихав даа…

Амьдарна гэдэг бас л чанга шүү тээ? Ай ямар хэцүү юм бэ, амьдралыг ийм гэж хэн ч хэлээгүйшдээ гээд уйлаад унаад өгмөөр үе зөндөө.

Аа тгд аль хэцүү үеийг тэр гэхэвя эмээгийн минь захиснаар бүсээ чанга бүслээд босдог доо.

Хөөрхий дөө, миний хөгшин ээж, ноён тайж угсаатай хүн явсан юм сан. Эцэг нь хөрөнгөө хэд хураалгаад, эцэст нь хөгшин ээж хар багадаа аавгүй болж өнчрөл хагацал үзэж, арван есхөн насандаа анхны үрээ алдаж,

ар араасаа тэрсхэн төрсөн долоон хүүхэд өсгөхдөө эх хүний сэтгэл зовнил ядрал, нойргүй шөнүүд, хехний толгой нь хагарах, сүүгүй бол нярай нь чих нь өвдөж шөнөжин бархиран үүр цурам хийлгүй үүр цайлгах,

хүүхэд нь халуурч vхлүүт өвдөх гээд энэлэн шаналан, жаргал зовлон тэнцүү амьдралыг туулсан юм даа. Тэгээд арав гаран ач зээгээ өсгөсөн хөгшин ээжийн минь захиас зовлонд хатууж, бүсээ чанга бүслээд бос гэж сургадаг сан.
Яасан юм бэ, яагаад ийм юм бичээд явчихав гэж үү?

Яагаа ч үгүй ээ, зүгээр л амьдрал үнэхээр заримдаа бас л чанга шүү тийм ээ?мнэх гэсэн юм.

Ямар ч үед сөхөрч унаад, бохирч суугаад босмооргүй байх, асгартал уйлаад, адарч зөрүүдлэхдээ энэ амьдралаас явчихмаар үе хэнд ч гэсэн ав адилхан л тохиолддог юм шүү л гэх гэсэн юм.

Миний хувьд яг одоо зүгээр л studio-д будуулаад YouTube -н бичлэгтээ орох л гэж байна. Эх дагины Дондогдуламын тухай романы эхний бичлэг..

Гэтэл, энэхэн тэрхэн зуур өнөө муу Цоодолын Хулан найзаа бодохоор, түүнд минь юу тохиолдсон юм бол, эвий настай аав ээжиф хоёр нь яажшуухан шар махтайгаа хатаж суугаа бол гэсэн бодол орж ирэн сэтгэл өмрөөд л…