Катя: 3 цаг тасралтгүй хэрэлдээд, САЛЪЯ гэж хэлсэн!!!

Өлзийжаргал: 30нэлээн гарсан хойно бараг 40 хүрч явахдаа юмдаа……….Анхны жирэмслэлт….

урьд нь жирэмсэлж аборт хийлгэж байгаагүй Анхны минь ҮР зулзага минь.

Өөрийгөө болоод ирээдүйн үрээ бодоод баталгаатай гэр бүл,салалт хvчирхийлэлгүй аюулгүй тайван жаргалтай амьдрахын төлөө өөрийгөө жирэмслэлтээс хамгаалж өдийг хүрсэн гэж байсан юм.

Катя цахим хуудаснаа: 3 цаг тасралтгүй хэрэлдэж хэрэлдэж ер нь тэгээд өөр яаж ч чадахгүй хэрэлдээд л байхыг “Салъя” гэж хэлчихээд дотроо бол битгий яваасай надаас бүү холдоосой гэж бодохыг…..

Үнэн зохилдлогогүй хувцаслаад, үс гэзэг нь дэлбэрсэн байхыг харснаа “хөөрхөн ч юм уу” гэж бодохыг, Муудалцчихаад залгахад нь авахгүй гүрийсээр байгаа мөртлөө “ахиад ганцхан залгачих” гэж бодохыг,

Утасаа оролдоод тоохгүй байвал намайг тоосонгүй гэж гомдож тунирхаж байн байн муухай харж цэхэн цохон хийхыг, Хардуулж харамлуулмаар байхад “итгэдэг” гээд тоохгүй үед хөлдүүг нь гайхахыг,

Нас нь явчихсан мөртлөө нүдэнд “бацаан” шиг л харагдаад байхыгХарах болгонд инээд хүрээд баярлаад байхыг,

Харахгүй болохоороо санаад байхыг, Хийсэн хоол нь амтгүй ч хичээж хийсэн шүү гэж амтархан идэхийгХамгийн сайхан хүнийг өөрийн болгосон юм шиг санагдахыг,

Хамтдаа насан туршдаа хэрэлдэхдээ хэрэлдээд, инээхдээ инээгээд амьдармаар санагдахыг ХАЙР гэдэг гэжээ.