Дуучин Ариунаа сүүлийн үед цахим орчинд идэвхтэй байж хүмүүсийн нүдийг бүлтийтэл зургуудаа тавих болсон.
Түүнийг мэс засалд орсон гэх мэт яриа гарч байсан ч энэ нь зөвхөн нүүр будалт болон сүүлийн үеийн төгс аппликейшний хослол байсан.
Харин тэрээр түүний өмнөхөн нэгэн ярилцлага өгсөн ба энэ нь түүний жинхэнэ төрхийг харуулдаг. Эмэгтэй хүний бас нэгэн хүсэл бол өөрийгөө өөр төрхөөр харж сэтгэлийн баясал авах байдаг.
Дуучин Ариунаа ч тэгж чадсан ба эдгээр зурагнууд тэсрэлт болж чадсан.Рок поп ертөнцийн хэзээ ч хуучрахгүй, хөгширөхгүй, гандан буурахгүй бүсгүй бол МУГЖ Ариунаа билээ.
Эрч хүчний ундрага олсон бүсгүй хэзээд ч цоглог хэвээрээ байдаг.Дуучин Т.Ариунаа багадаа тийм ч мундаг сурлагатай байгаагүй гэдэг. Онц сурдаггүй ч гэлээ түүнд уйгагүй оролдлого, хэзээ ч шантардаггүй зан чанар байжээ.
Тэрийг нь ч бага ангийн багш нар нь анзаарч алтан дундын эзэн хөдөлмөрч, шаргуу Т.Ариунаа хэмээн нэрийддэг байсан гэнэ лээ. Энэ хичээл зүтгэлийнхээ хүчээр тэр Монголын нэртэй дуучдын тэргүүнд эгнээнд нэрээ бичүүлж чадсан ч биз.
Сэтгүүлч, жүжигчин болох хүсэл сонирхолтой байсан Т.Ариунаа арван жилээ төгсөж сэтгүүлчийн ангид орох гэсэн боловч тэнцээгүй.Ийн сэтгүүлч болох мөрөөдөл нь талаар болсон тэрбээр жүжигчин болохоор шийдсэн гэдэг.
Ингээд Драмын театрт жүжигчин болохоор шалгалт өгсөн ч мөн л тэнцээгүй. Гэвч тэр өөрт байдаг шаргуу зандаа хөтлүүлэн, дуучин болсон.Харин сүүлийн үед “My voice” шоуны шүүгч хийгээд их л завгүй яваа.
Түүнийг найзууд нь рок поп урлагийн амьд домог хүндлэдэг.