Төгс Рэгзэн иргэн цахим хуудсаараа
Маниуст эд юмсаа гайхуулдаг баячууд нэг иймэрхүү. Саяхан л дуучин Укаг Лондон хотын А зэрэглэлийн бүсэд тансаг байранд амьдарч байна гээл шуурч байхад хөөх яасан гоёийн гээл олон ч хүн шүүрс алдаж байсан удаатай.
Гэтэл энэхүү Лондон дахь байр нь түүний хадам аав болох “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарын авлигын мөнгөөр авсан 110 м2 байр болж түүнийг нь ATГ-ынхан хураан авсан.
Гэтэл эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, ОХУ-ын иргэнээс авлига авсан энэ нөхөр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 11-20 сая төгрөгөөр торгуулж, зорчих эрх хязгаарлах я.лаар шийт.гүүлсэн.
Монголын шvvх ингэж л ажиллаж байна даа. /Та нар хадам аавынх нь энэхүү хэргийг сонирхож байвал дэлгэрүүлж бичиж бно шүү/
Яг үнэндээ эд нар хөлс хүчээ шавхаж бор зүрхээрээ явж буй баялаг бүтээгчдээс газар тэнгэр шиг ялгаатай хүмүүс. За даа энэ мэт авлигын мөнгөөр олон ч олны танил хүмүүс онгирч аархдаг даа хэмээн бичжээ.
Сэтгэгдэлд нь: Хадам аав нь хэн болж таарав? З.Ганбаатар гэж нөхөр бий Укагийн нөхөр Эрдэнэчулууныг оффшорт мөнгөтэй гэж бхад л энэ асуудал яригдаж бичигдэж бсан
Ука би санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гээл байсан бахархаад сонсож байлаа гэжээ