x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Таны Турахгүй байгаагийн гол 4 Шалтгаан

Таны Турахгүй байгаагийн гол 4 Шалтгаан

Өнөө үед турах маш олон арга зам бий. Фитнесст явж, дасгал хөдөлгөөн хийж турахаас гадна тураах цай, жор бэлдмэл болон тураах хоолны дэглэмүүд гээд маш олон байдаг билээ. Эдгээр аргуудыг хэрэглэсэн ч үр дүн, үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ч бас бий. Энэ нь мэдээж хэдэн шалтгаантай байдаг. Хичнээн тураах зүйл хэрэглэж, хоол ундаа зохицуулсан ч турахгүй байна гэдэг нь тураах арга үр дүнгээ өгөхгүйд биш харин таны бие организм турахад бэлтгэгдээгүй байна гэсэн үг. Учир нь хүний бие махбодод ямар нэгэн гадны өөрчлөлт нөлөөлөхөд жишээ нь тураах бэлдмэл, жор хэрэглэхэд байгалиасаа хариу үйлдэл үзүүлж био организмыг зохицуулдаг. Хэрвээ таны бие ядруу, амьдралын хэвшил буруу байвал бие махбод тэрхүү өөрчлөлтийг хүлээж авахаас татгалздаг. Жишээ нь эхний шалтгаан бол:

1. НОЙРНЫ АСУУДАЛ 

Байнга оройтож шөнө унтаад өглөө дутуу нойртой нозоорлын байдалтай өдрийг эхлэх эсвэл их үд хүртэл унтах зэрэг нь хүний байгалийн биологийн цагийг тогтворгүйжүүлдэг ба ийм үед хүний махбод хаалттай болдог ба ямар нэгэн эрс өөрчлөлтийг хүлээн авах чадвар муу байдаг. Мөн хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж хоолны дэглэм барих, тураах цай, хоол, салат төдийлөн үйлчилгээ үзүүлдэггүй. Тиймээс турмаар байвал тураах аргаа хэрэглэхээсээ өмнө биеэ бэлтгэхийн тулд эрт унтаж, эрт сэрж бүтэн нойр авч сураарай. Ийм үед эрүүл чийрэг, сэргэг бие мах бод ямар ч өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн идэвхитэй байна.

2. ХОДООДОНДОО АНХААР 

Хичнээн дэглэм барьж тураах хоол салат идсэн ч нэг л турахгүй байвал өөр нэг шалтгаан бол гэдэс ходоод, нарийн бүдүүн гэдэсний асуудал байж болох юм. Ийм үед ходоодны бүх төрлийн өвчин, шарх, бүх төрлийн хавдар зэрэг ямар нэгэн эмгэг байж болох юм. Тиймээс эрүүл мэндийн үзлэгт орчихсон байхад илүүдэхгүй. Мөн эмэгтэйчүүд савны хийгээ гаргаж байх хэрэгтэй бөгөөд савны хий ихэссэнээс болоод хоол шингэхгүй гэдэс дүүрч таргалж байгаа юм шиг таагүй мэдрэмж төрдөг бөгөөд ийм үед тураах арга бас л нөлөөлөх нь сул байна.

3. СТРЕСС, СЭТГЭЛ САНААНЫ ТААГҮЙ БАЙДАЛ, ӨӨРТӨӨ ҮЛ ИТГЭХ 

“Би турж чадахгүй юм байна “, “Энэ тураах арга нөлөөлөхгүй байна, улам л таргалаад байна” гэж өдөр болгон толинд харж өөрийгөө гоочилж сэтгэлээр унах юм бол тархи болон мэдрэлийн эсүүд яг л ийм дохиог хүлээн авч биед тараах бөгөөд ийм үед та турна гэж үү. Тиймээс өөртөө маш итгэлтэй бөгөөд урам зоригтой, аз жаргалтай, тууштай байвал санаа дагаад ажил бүтнэ гэдэг шиг хүний сэтгэлзүйн байдалд ч бие организм дасан зохицож турах командыг идэвхжүүлдэг байна.

4. МЭДЭЭЖ ХӨДӨЛГӨӨН 

Дасгал хийх дургүй байсан ч лифтээр биш шатаар яв, дэлгүүр ор, шалаа угаа, хогоо шүүрд. Жижиг сажиг хөдөлгөөн хүртэл хүний биеийг өдөөж идэвхжүүлж өгдөг тул ямар ч тураах дэглэм, хоол, цай, бэлдмэл барьж байгаа үедээ аль болох хөдөлгөөнтэй байгаарай.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!