Нара өөрийнхөө 1 сар сураггүй байсан ТОМ ШАЛТГААНАА хэллээ

Нара өөрийн хуудаснаа ийн бичжээ:

Сошиал оролгүй сар гаран болж үзлээ. Амьдарч болмоор л юм байна

Гэхдээ нүүрномынхоо сайхан хүмүүсийг саналаа.Монголчууд сошиал дээр алж талах нь наагуур хүмүүс бдг шиг гэтэл амьдрал дээр инээмсэглэл тодруулсан хайрлаж дэмждэгээ илэрхийлсэн нь олон байдаг юм билээ

За хүмүүс яахав өөр лүүгээ 100% өнгийж учир шалтгааныг олох гэж хичээлээ. Оллоо гадарлалаа засах гэж гэх үү давах гэж гэх үү эмчлэх гэж гэхүү бас ч үгүй үзэж бн тэгээд гадагшаа ч бас харлаа.

Зарим хүмүүс ч сүү шиг биотой хэр нь хэн нэгэн унахыг хүлээж отож анаж байдаг аятай бдг нь бас цөөнгүй болж! Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо ч сайнаар нь хүрээлүүлж мууг нь блоклож өөрөө ч тайван өрөөлийг ч тайван байлгахад ганц би биш нийтээрээ суралцмаар юм бн даа гэж бодогдлоо.

Ер нь бид өөрсдөө ч нэг их олигтой амьдарч чаддаггүй бусдыг ч олигтой амьдрахад саад тээг болдог үндэстэн болсон шиг бн.

За тэгээд дээгүүр ч байж болохгүй дундуур ч байж болохгүй доогуур ч байж болохгүй энэ улсад одоо алины хэлэхээр явахав өөрийнхөөрөө л явахаас яалтай билээ

Орой лайвднаа хө, гэхдээ тэр лайв нийт бүгдэд биш зөвхөн намайг болон гэр бүлийг минь дэмжиж бас зөв шүүмжилж бдг дэмжигчиддээ чин сэтгэлээ уудлах лайв юм. Би цаашид троллуудыг блоклодог болно.

Үг сөггүй блок. Хорон муу үгээр утуулаад суух шаардлагагүй. Өөрсдөө сэвгүй мэт намайг төгс блгах гэсний хэрэггүй. Би алдаатайгаа оноотойгоо өөрийнхөөрөө амьдарнаа гэжээ.

Аз жаргал хүсье