Аялалын визээр очсон Монгол эмэгтэй Солонгост баригдаж, хоригдоод хэцүү зүйлсийг туулжээ…

Цахим орчин дах хэрэгтэй нэгэн мэдээлэл:

БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-д нэгэн иргэнээс захидал иржээ.

Сайн байна уу. Эгч нь 2023 онь 01 сарын 20 нд Солонгос улсад очсон юмаа . Хорт.хавдар vсэрхийлээд хоёр дахь удаагаа хагалгаанд орох гэж байгаа болохоор тус улсад эмнэлэгт хандах, мөнгө маш их орох болохоор цөөн хоног ажил хийх сонирхолтой байсан боловч ажил олдохгүй байж байгаад

02 сарын 15 наас нэг буудалд өдрийн 60.0 р ажиллах болоод орсон юм.Тэгсэн 02 сарын 22 ны өдрийн 14 цагт баахан хүмүүс орж ирээд гавлаад хэл мэдэхгүй хүнээс юу ч асуугаад байгаан шаагилдаад. Би өвчтэй хүн эмээ авья аа гээд бас

Монголоос оношлогдсон бүх эмнэлэгийн бичигээ үзүүлээд 1 жилийн мульт визтэй паспортоо үзүүлсэн боловч намайг аймаар бүдүүлгээр машинд суулгаад өмссөн хувцастай минь аваад явцанХүний эрхийг дээдэлдэг орон гэж бодож орчуулагч өмгөөлөгч гаргаж өнөх байх гэж дотроо тайван байсан боловч эсрэгээрээ

Намбу имэргэйшн гэх шорон шиг газар бүх хувцас тайлуулаад бүх юм хурааж аваад нэг ногоон хувцас өгөөд тортой өрөөнд цоожилцон.Тэгээл юу ч юм баахан бичиг цаасан дээр гарын үсэг зуруулах гээд, эсэргүүцээд орчуулагч гаргаж өг гэхээр утасны транслатээр та ажил хийсэн үү гээл тулгаад гарын үсэг зуруулсан.

Билетний мөнгө байгаа юу гээл асуугаад байсан. Би асиана айрланзийн 03 сарын 8 ны билет байгаа тэрийгээ наашлуулаад явья гэхээр цаг нь таарахгүй гээд өөрсдөө миатын билет захиалж өгсөн.Хагас бүтэн сайн таараад нийт 5 хоног Намбугийн саатуулах байранд байж байтал

02сарын 27 нд өдөр учиргүй л гавлаад нөгөөх муухай хувцастай автобусанд суулгаад 62 настай монгол эмээ, бас аялалын визээр ирээд 18 хонож байсан Монгол эмэгтэй бид 3 ыг Хуасон гэх аймаар газар аваад ирсэн

Бүүр аймаар газар харгалзагч эмэгтэй нар нь чанга чанга орилоод, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж бөгс.xошного руу нэг хачин хар юм явуулаад, 20 хүн нэг өрөөнд зүсэн орны хүмүүс зүгээр л хvнд гэмт.хэрэг өдүүлсэн хүн шиг өвдгөн дээрээ гараа тавьж суулгаад загнаж зандраад аймаар.Би 1 өдөр тал ажил хийснийхээ төлөө визний зөрчилгүй байж

ийм аймаар юм үзэж туулаад дээрээс нь өвчиндөө шаналаад монгол руу охин руу гаа уйлаал ярисан тэр шоронгоос Охин монголоос солонгос хэлтэй болохоор яагаад 28 ны суудлаар ирж байгаа хүнээ дахин өөр газар луу явуулж байгаа юм бэ.Өвчтэй хүнийг гээд Намбу руу ярихаар Хуасоны шорониын менэжэрийн дугаарыг өгсөн байсан.

Мэдээж охин маань миний ээжтэй яагаад ёс бус бүдүүлэг хүний эрх зөрчиж харьцаад байна наад хүн чинь гэмт хэрэг өдүүлээгүй гээд уурлсан чинь ажил хийсэн гэмт хэрэгтэн гэж хэлсэн байсан.Тэгээд тэр менёжэр нь манай хорих өрөөнд ирээд охинтойгоо дахиж яриж болохгүй гэсэн

яагаад гэж асуухад маргааш гэр лүүгээ явахыг хүсэж байна уу тэгвэл дахиж битгий ярь. хүсэхгүй байгаа бол үлдэж болно гэсэн аймаар.28 ны өглөө гадаа зүгээр л яаг дайны үеийн кинон дээр гардаг шиг л бөөн сандарсан ийш тийшээ чичлүүлж зулгаалгасан олон орны үндэстэнгүүд, бүгд л хөөрхий ачаа тээшнээсээ хамаг юмаа хаяал хогын саванд хийнэ.

тэндээс нь нөгөөх баян орны со харгалзагч нар нааш нь цааш нь зөөх.Бүгд л 5-10 жил ажиллаад мөнгө хураагаад буцаж байгаа иргэд байсан. Гэтэл манай 7 буцаж байгаа иргэдийн 2 нь л харласан хүн. бусад нь миний ижил дөнгөж ирээд хөөрхий 2 хонож байсан нэг хөөрхөн охин ч байсан. уйлаал.

Хамгийн муухай нь дахиж хэзээ ч Солонгос улс рyу нэвтрэх боломжгүй болсон гарын үсэг зуруулж байхад 2099 оны 12 сарын 31 гэцэн энэ онд л ирээрэй гээд шоолоод инээгээд байсан тэр ажилтан нь. гэтэл хараар байсан 5 жил болсон 2 хүнд 68/1 буюу дахин орохоор дарсан бна лэ. Их л нуршуу юм биччлээ ххэ.

Нэгэнт тэнд болоод шийдэгдээд өнгөрсөн ч гэсэн Дүү чамайг хүний эрхийг хамгаалах монгол иргэдийнхээ төлөө дуугарч байгаад маш их баярлаж дуу хоолойгоо нэгтгэхэд бэлэн байна. Монгол дахь Солонгос улсын элчин сайдын яаманд би өргөдлөө өгөх болно.Маш их сэтгэл санааны хохирол амссан.

5 хан цаг тус улсад эмний мөнгөө олох гээд ажил хийсний төлөө би 6 хоног юу туулсан гэж бодно. Хамгийн муухай нь онгоц дүүрэн иргэдийн дундуур гавтай нь авч явах тэр мэдрэмж .Тэр хүмүүсийн харц, энэ бол хүний эрхэнд бүдүүлэг халдаж байгаа.Монголчууд тэр тусмаа бүүр муухай санагдсан.

Эх орондоо буугаад ирхэд Миатын тээш хариуцсан эмэгтэй тэр олон хүний дунд баривчилгааныхан тээшээ аваачээ гэж орилоод юугаа хийгээд тэнээд баригдаад явдагийн гээд орилоол. Харын хүмүүсээс илүүтэйгээр аялалын визээр ирээд ажил хийж байгаад баригдаж байгаа хэл мэдэхгүй Монголчууддаа маш сайн анхааруулахгүй бол юун дээр ч хамаагүй гарын үсэг зураад, айсан!” чоосоо болоод бушуухан нутаг буцая гээд.

Саатуулах байранд нь нэг ч Монгол тайлбартай зааварчилгаа дүрэм журам байхгүй, элчин лүү залгахаар ажил хийсэн бол бид нар яаж ч чадахгүй өмгөөлөгч авуул олон хононо мөнгө төгрөг гээл айлгачихна.Одоо болтол шокноосоо гарч чаддагүй э. гэрээс гарахаар хүмүүс хараад байх юм шиг.

Гав зүүгээл өчнөөн газраар яваад тэр хүмүүсиын харж байгаа дүр зураг.Миний бие гайгүй .,хар дарж сэрээд унтаж чадахгүй л бна. Эндээ химийн тариандаа орхоор эмчтэйгээ ярьчлаа. Би энэ улсад 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж том охиноо Солонгосын нисэхийн их сургуулийг төгсгөсөн.

Ийм хүмүүнлэг бус гэж бодож байсангүй.Тэр хоригдож байгаа өрөөнд нь тайланд, вьтнам, нерал зэрэг орны хүмүүс байсан. Хоорондоо маргалдаад гар зөрүүлчих гээд..Нэг тайланд биенийх бараг тал нь бэртэл авчихсан шүүс нь гоожоод ажилтанд нь хэлхэд тоохгүй эм байхгүй ажил тарсан маргааш эмнэлэгт үзүүлнэ гээд өнөөх нь шөнөжин ёолж орилоод .

Хэцүүг туулж эх орондоо ирлээ. Дахин хэл мэдэхгүй хэдэн аялалын визтэй хүүхдүүд минь ингэж битгий хохироосой до хэмээн бичжээ.