Нарагийн хүүг аавгүй, хуурамч аавтай хэмээн ангийхан нь гадуурхжээ!!!

За шинэ асуудал үүссэн,Хөвгүүд өсч том болоод хөдөлгөөн нь ихсээд тоглож байгаад санаатай санаандгүй биесдээ гар хүрдэг нь ихэсч чих халууцуулж байтал санаснаас шал өөр асуудал үүсэв шүү, Биенээ цохьлоо ингэлээ тэглээ гэх асуудлыг бол би за хөвгүүд хойно одоо хэлж ойлгуулаад явахаас яалтай гээд л ихэвчлэн Бунжааг загнаж үлддэг байв!Харин одоо ангийнх нь хүүхдүүд 2,3аараа нийлж байгаад “Чи Аавгүйшд” “Чи эмээгийн хүү (Granny Boy” “Чиний аав чинь хуурамч шд Fакe шд” нтр гэж шоолдог болж эхэлж бн гэнэ!!!

Энэ тухай ангийнх нь эцэг эхчүүдийн групп дээр бичсэн чинь чиний хэрүүл хийдэг газар биш мэдээлэл солилцдог газар гэнээ, Хүүхдүүдийнхээ яаж бгаа ийж бгааг солилцох гээгүйм бол тэнд үхснээ солилцдым бэ?!? Хүүхдүүдийнхээ буруу үйлдэлд уучлал гуйх ёстой атал бүр нэмж намайг бас нийлж боорлох юм гэнэ ээ заримууд нь, ёстой амжихгүй ээ хө!!!

Монгол улсад зөвхөн бүртгэгдсэн тоогоор 100 орчим мянган өрх толгойлсон ээжүүд байна. Тэдний цаана багадаа 1 түүнээс олон аавгүй өсч байгаа хүүхдүүд байна. Тэгвэл 20орчим мянган өрх толгойлсон аавууд бн. Мөн л 1 ба түүнээс дээш хүүхдүүдтэй аавууд!Элэг бүтэн биш ч мөр бүтэн амьдруудах гэж хаа хаанаа л хичээж бн. Санаснаар болдог амьдрал биш салж сарних бүү хэл үхэл хагацлаар ч ээж аавгүй болсон хүүхдүүд ч байна, үхэж хагацаж салж сарниагүй ч гэсэн амьдралын шаардлагаар алс хол ажиллаж хүүхдүүдтэйгээ хамт амьдарч чадахгүй аав ээжүүд ч олон байна!

Танай хүүхэд түрүүлж цохисон гэнэ гэх… цохисны хариуд цохиоч дээ тэгвэл ядаж!!! Үгээр алснаас сүхээр алсан нь дээр гэж үг байдаг даа!Мэдэхгүй би лав хүүдээ хүнд бүү гар хүр охидыг хүндэл, хамт схн бж боломгүй бвл хол бай, багшдаа хэл, ээждээ хэл, хэзээ ч бүү хүний биед хүр л гэж зааж сургаж сануулдгаас биш чамайг цохивол зөрүүлээд зүрхийг нь зүсэх үгээр сэтгэлийг нь шалбал гэж лав хэлэх бүү хэл бодож ч чадахгүй үзээчгүй! Өө тгсн нөгөө эцэг эхийн групп дээр чинь одоо сүүлдээ хүүхдүүдийнхээ зөв бурууг биш миний асуудалтай асуудалгүйг шүүж сууна. Би асуудалтай учраас хүүхдүүд нь миний хүүг аавгүй гэж шоолох нь зүйн хэрэг юм бх. Харамсалтай нь би ямар ч асуудалтай бсн сургууль дээр эсвэл хүүхдүүдэд harm болоогүй юмсан.

Тэгээд ер асуудалгүй хэн байгаан, төгс өвтэгш санасанаараа амьдарч байгаа бол азтай бн сайн бн, харин санаснаар бүхэн болдоггүй юм бн гээд бусдын асуудлыг өнгөрөөж сураасай! Эцэст нь хэлэхэд “Элэглэснээ Гүйцээнэ” гэж айхтар үг бдг юм. Хүнийг ийм тийм гэсэн бүхэн өөрт ирдэг дээ. Тиймээс чиний хүүхэд бусдын хүүхдийг шоолж элэглээгүй байлаа ч хэзээ нэгэн цагт бусдыг ингэж гомдоох вий гэж бодоод дор бүрнээ анхаарвал зохилтой шиг!

Аавтай аавгүйгээр нь биесээ доромжилж хандаж байгаа хүүхдүүд хөл гаргүй хараагүй хүүхдийг бүр юу гэх вэ?!? Энэ нийгэмд өөрөөс бусдыг энэрч хайрладаггүй юм гэхэд шоолж даапаалдаггүй л ирээдүйг бойжуулмаар юм!!!Зүгээр л үр хүүхдээ бусдын жаргал зовлонг ойлгодог хүн болж өсгөх нь хүүхдэд чинь л өөрт нь ээлтэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *