Дуучин Уранхолбоогийн аав өөд болжээ- ийм хүн байжээ…

Өөрийн цахим хуудаснаа

Хүний эрхэм дээд болсон сайхан аав минь тэнгэрт дэвшлээ. Дэлхий дээрх цор ганцхан бэр минь үргэлж эрүүл саруул, сайн сайхан байгаарай гээд бичсэн аавынхаа сүүлчийн зурвасыг хараад энэ бүхэнд итгэж чадахгүй сууна.

Бэр болж ирснээс минь хойш хадам гэдэг үгийг умартуулан, төрсөн үрээсээ дутуугүй хайраар хайрлаж ирсэн аав тандаа хэмжээлэшгүй их баярлалаа. Дэндүү талархам учрал ерөөлөөр таныхаа бэр болж, өврөөрөө дүүрэн үр хүүхдүүдээ суулгасан жаргалтай инээх таныгаа харах хичнээн их жаргал байсан юм бэ. Хүүхдүүд нь үйлс бүхнийг нь үргэлжлүүлж, захиас болгоныг нь биелүүлж, зөв замаар урагшилж, буяны үрийг тарьсаар амьдрах болно. Та минь амгалан нойрс доо.