Зохиолч Эмүжин дарга Нямбаатарт хандан ийн хатуухан хэлэв…..

Чадна гэж амлаад төсөв атгасан чинь яасан бээ, Нямбаа?Жолоочийн буруу байсан гээд хоолой нийлүүлэн орилж байна, бичиж байна. Газ тээвэрлэж явсан машинаа монголчлоод хар төмрөөр хамгаалалт нэмж гагнахгүй яасан юм бэ хэмээн буруутгаж байна.

Хэний буруу байсныг тогтоодог мэргэжлийн шинжээч юм уу? Араас нь амь эрсэдсэн залуусын эмгэнэлээр бөмбөгдөж байна. Одоо араас нь баатарлаг үйлс, хандив болоод мушгина, бид ч мушгиулна. Хүний амь эрсэдчихээд байхад улстөржөөд яахав гэж толгой илнэ, бид ч толгойгоо тавьж өгнө. Эцэст нь жолооч нарыг л буруутгаад дуусах юм уу? Тэд чинь хөдөлгөөн татрахыг хүлээж байгаад ажлаа хийхээр гарсан жолооч, дугаарын хязгаарлалт дуусахыг хүлээж байгаад алдсан ажлаа амжуулахаар гарсан жолооч.

Бид тэгж л энэ хотын бөглөрөл, энэ хорио торгуулийг аргадаж амьдардаг болсон! Шалтгаан хаана үлдчихэв ээ? Халтиргаатай зам дээр өнөөдрийг хүртэл 5000 хол давсан иргэн гар, толгой, хөлөө гэмтээж, өдөр болгон, уулзвар бүр дээр машинууд мөргөлдөж байгаа нь үнэн шүү дээ. Энэ шалтгаан биш юм уу? Орц, гарцаа тооцолгүй шавааралдуулж барьсан орон сууцны барилгууд, зам талбай хангалттай үлдээгээгүй газрын наймааны хор уршиг бас шалтгаан биш юм уу? Хүн ам төвлөрсөн орон сууцны хорооллын төвд, Үндэсний телевиз хэмээх стратегийн байгууллагынхаа хашаанд, сургууль цэцэрлэгийн газар дээр хүртэл шатахуун түгээх станцууд хууль зөрчин бариулсан нь шалтгаан биш юм уу? Улаанбаатар бол төвдөө 1.0км засмал замтай, 2500 хүн амтай Бэрх биш ээ. Монгол Улс Бэрхийн хаягдсан уурхай биш, үүнийг ойлгоод өгөөч! Монгол хүн эрүүл, амьд явах эрхтэй, тав тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зүйл заалтууд хаачив ааа, Нямбаатар аа! Ми Энхболд, Сумка нар чинь ирж зам талбай цэвэрлэх ёстой юм уу? Та нарын авсан, авах гэж байгаа гэж хэдэн жил шоудсан зам цэвэрлэдэг зориулалтын машинууд хаана байна аа? Чи наад ажлаа чадна гэж амлаж аваад, нийслэлийн хэдэн их наядаар хэмжигддэг болсон төсөвт эзэн суусан биз дээээ?