4-р шатны xopт xaвдартай Ган-Инжийн бичлэг дээр Уянга гарч ирээд ийн хэлэв…

“Ид шидийн орон”-г санаачлагч Ч.Ганжавхлангийн дүү Ч.Ган-Инж тунгалгийн булчирхайн хорт хавдрын эцсийн шатандаа орсон талаар, бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс олон түмэнд түгээхийг хүсжээ. Цэл залуухан амжилттай яваа инфлюсeр бүсгүй олон талаараа үлгэр дуурайлал болж байдаг. Хүнд даах хэмжээгээр нь ачаа өгдөг, намайг даана гэж ирсэн ачаа болов уу хэмээн сэтгэлээ хатамжилж байгаа бүсгүйн үг бүр нийгэмд сигнал болж байна. Бидний хайртай хүмүүсийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал зүйл өөрийн эрүүл мэндээ хайрлан хамгаалж, эрт илрүүлэгт хойш тавилгүй орж байх явдал гэж бүсгүй онцгойлон захиж байна. Химийн эмчилгээтэй, хором мөч бүрийг хүчтэйгээр даван туулах гэж хичээж буй Ч.Ган-Инж БНСУ-д эмчлүүлж байна. Гайхамшиг байдаг гэдэгт итгэхийг хүсэж байна. Гайхамшиг тохиогоосой. Түүний ах Ч.Ганжавхлан “Лантуун дохио”-гоор эхлэн “Ид шидийн орон”, “Ид шидтэй ах эгч нар” байдгийг харуулж хандивын аян өрнүүлэн хүүхдийн төлөө багагүй ажил хийсэн. Харин одоо дүүгийнхээ хажууд Ид шид бүтээхээр хичээж байна. Ид шид бий болоосой.

ХҮМҮҮСИЙН СЭТГЭГДЛЭЭС:

Ган-Инж эгчийн уйлаад хэлсэн үг:Би 2хүүхдийнхээ хувьд хариуцлагагүй ээж байж үнэхээр 2охиндоо хайртай сайн ээж бсан бол эхлээд өөрийгөө 1дүгээрт хайрлах ёстой байж гэж яриан дундаа хэлсэн
Эх хүн гэдэг үргэлж өөрийгөө үр хүүхдийнхээ хойно тавих юмдаа бараг бичигдээгүй хууль шахуу юм
Удахгүй эдгээд энэ хэцүү бүхний дараа инээмсэглээд зогсоорой схан бүсгүй минь