Ганжавхлан Солонгос улсад харлаж баригдсан талаараа ярив…

Би гэхдээ худал мэдээний талаар аймар том туршлага авлаа. Дандаа янз бүрээр хэлүүлж л байдаг лдаа. Гэхдээ энэ Солонгост харлаж ачигдсан гэдэг бол үнэхээр сонирхолтой байв. Ер нь би чинь од болжаагаан болуу ч гэж бодлоо Солонгост суужийснаа учиргүй ккк Одоо хүртэл хүмүүс надад итгэхгүй Монголд ачигдаж очсон гэж боджийна.

Хүмүүс ер нь итгэхийг хүссэн зүйлдээ итгээд, залруулсан ч тэгэж бодмоор байвал тэгээд бодоод явчихдаг юм байна. Хүмүүс байтугай эхнэр надаас асуулаа чи чинь одоо ачигдаад байгаамуу чихшиг. Монголд зарим нэг найзууд олзуурхаж бараг орой жаахан суухуу гэлээ. Бараг хэдэн зуун мессеж ирлээ. За харлаад ачигдцан уу ? чихшиг. Бяцхан баярлаад ч байгаа юм шиг зарим нь. Би сая бүр энэ Ганвондуны хөдөөний замд өөрийгөө жижигхэн чимхэж үзлээ. Нээрээ ч би ачигдаад байгаан болуу гэж бодоод. Гэхдээ асуумаар байна ачигдуул онгоцны билетээ хэмнэж чадах уу ? Одооноос эхлээд намайг ХАР ЖАК гэж дуудаарай, Солонгост харласан Ганжавхлан гэжаагаан. Энийгээ бас нэг мэдээ болгоод тавиулчмаар байна аа. Ид шидийн орны санаачилагч, тэрний ах эмо үүрд холбооны ерөнхийлөгч Ганжавхлан өөрийгөө чимхэж үзжээ гээд