Ойд алга болсон ХҮҮ “Баавгайтай 2 хоног хамт байсан байжээ”-ХӨӨХ

Сураггүй алга болсон гурван настай хүү Зүүн хойд Каролинагийн ойд хоёр өдрийн турш байсны эцэст эсэн мэнд олджээ. Түүнийг айж сандарсан 100 гаруй хүн хүйтэн бороонд хайж, ойг самнаж байх хооронд бяцхан хүү баавгайтай цагийг зугаатай өнгөрүүлж байсан гэнэ шүү. 

Түүний нагац эгч Брина Хэтэуэй хүү олдсон талаар нийгмийн сүлжээн дэх хуудаснаа мэдээлж, түүнийг эрүүл саруул, инээж хөхрөн, ярьж байгаа тухай хэлжээ. Тэрээр “Дүү маань хоёр өдрийн турш баавгайтай цагийг зугаатай өнгөрүүлсэн гэж хэлсэн. Бурхан түүнд хамгаалагч найз илгээжээ. Бурхан үнэхээр нигүүлсэнгүй юм. Энэ бол гайхамшиг” хэмээн бичжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *