Лууван бол хамгийн ач тус, ашиг шимтэй ногоо

Эрдэмтэд ямар ногоо хамгийн их шим тэжээлтэй, хүний бие организм ач тустайг тогтоосон байна. Хамгийн ач тустай жимсээр шалгарсан алимнаас огт дутахгүй шим тэжээлтэй гэдэгтэй судлаачид санал нэгджээ.

Лууванг өдөр бүр хоолондоо хэрэглэвэл тархины үйл ажиллагаа сайжирч, арьс толигор болж, дааврууд хэвийн хэмжээнд байдаг гэнэ.

А, В, С, D, E, K аминдэмүүд болон бета-каротин, антиоксидантууд лууванд их хэмжээгээр агуулагддаг байна.

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд өдөр бүр заавал нэг алим идэхийг зөвлөдөг байсан бол одоо өдөртөө нэг лууван ходоодныхоо мухар луу шидэж байхыг нэмж зөвлөх болжээ. Нэг алимыг, нэг луувангаар “даруулчихад” тэр өдрийнхөө шим тэжээлийг хангалттай авчихна гэсэн үг юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *