Ихэр эгч дүүс болох Кори Стрюв Талботт, Кэти Стрюв Морган нар ойролцоо хугацаанд жирэмсэн болсон бөгөөд 10 хоногийн зайтай ээж болно хэмээн бодоцгоож байжээ. Гэтэл тэд нэг өдөр төрөх эмнэлэгт хүргэгдсэн төдийгүй 15-хан минутын зайтай төрцгөөсөндөө одоо ч итгэж чадахгүй байгаа гэнэ. Эгч дүүс жилийн өмнө төрцгөөсөн бөгөөд өдгөө охид нь нэг нас хүрчээ.
Тэдний төрөх хугацаа хэдхэн долоо хоногийн зайтай байсан ч нэг өдөр, тэгээд бүр 15-хан минутын зайтай төрсөн нь үнэхээр гайхалтай хэрэг. Өдгөө гэр бүлийнхэн нь бяцхан охидыг “ихэр үеэлүүд” хэмээн хочилдог гэнэ шүү.
Аль хэдийнэ инстаграм хаяг нээж, олон дагагчтай болсон бяцхан Инди болон Рятт нарын нэг насны төрсөн өдөрт зориулж ээжүүд нь жирэмсэн байхдаа авахуулсан зурагтайгаа ижилхэн зураг авахуулсан нь цахим ертөнцөд маш их хандалтыг авч байгаа гэнэ.