Холливудын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Анжелина Жолигийн галзуу шүтэн бишрэгч нэгэн охин шүтээнтэйгээ адилхан болохын тулд 50 удаа нүүрэндээ мэс хүргүүлсэн байна.
Сахар Табар гэх 19 настай энэ иран эмэгтэй хэдхэн сарын дотор 50 удаа гоо сайхны мэс ажилбар хийлгэсний дүнд хайртай жүжигчинтэйгээ төстэй болсон гэхээсээ илүүтэй Хэллоуний баярын гол баатар “Үхдэл сүйт бүсгүй” шиг харагдах болжээ.
Гэвч тэрбээр Инстаграмын од болж, түүнийг өдгөө 412 мянган хүн дагаж байгаа гэнэ. Гэхдээ тэдний дийлэнх нь Табар бүсгүйн “үзэн ядагчид” бөгөөд түүний оруулсан зургийн дор “зомби”, “эрэмдэг амьтан” гэж бичихийн тулд бүсгүйг дагадаг бололтой.
Бүсгүй ч хүмүүсийн анхаарлыг илүүтэй татахын тулд гар утасны элдэв эффекттэй аппликэйшнүүдийг ашиглаж зургаа илүү “гоё” болгодог нь харагдана.