x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Нөхөр нь утсаа өг гэсний төлөө ЭХНЭР нь Утсаа залгижээ

Нөхөр нь утсаа өг гэсний төлөө ЭХНЭР нь Утсаа залгижээ

Бразилд сонин хачин амьтан олон байдгийг бид сайн мэднэ. Гэтэл амьтдаас ч дутахгүй хачирхалтай хүмүүс тэнд амьдардаг байна.

Ийн хэлсний учир нь Бразилийн Сан-Паулу хотын оршин суугч Адриана Андраде хэмээх бүсгүй гар утсаа залгисан хачирхалтай явдал энэ сарын эхээр болжээ.

Яагаад гэж үү? Ердөө л нөхөр нь утсаа өг гэж шаардсанаас болсон гэнэ. Бодвол утсан дээр нь гэр бүлийн харилцаанд ноцтойгоор нөлөөлөхөөр мессеж байсан бололтой. Ингээд л нөхөртөө уншуулахгүй байх аргаа олж ядсан бүсгүй утсаа залгичихжээ.

Азаар бүсгүйн бие харьцангуй хэвийн, түүнийг эмнэлэгт цаг алдалгүй хүргэж Адрианагийн биеэс гар утсыг нь авсан гэнэ. Хэрэв гар утас ходоодонд гацсан бол байдал дордох байсан гэж эмч нар ярьжээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!