Жастин Бибер шиг болохын тулд гоо сайхны хагалгаанд 300 caя.Төгрөг зарцуулжээ-Галзуурчээ

Дуучин Жастин Биберын 33 настай шүтэн бишрэгч нь пластик мэс ажилбарт 100 мянган ам.доллар зарцуулсан аж. Тэр залуу өсвөр насныхны шүтээн болсон 19 настай дуучинтай адилхан болохыг хүсч байгаа юм. Тоби Шелдон гэх тэр залуу дуучин Жастин Бибертэй төстэй харагдахын тулд сүүлийн таван жилийн турш ийм ажилбаруудыг хийлгүүлж байгаа гэнэ. Тэрбээр Лос-Анжелес хотноо амьдарч, дууны үг бичдэг аж. 23 настайдаа мань хүн халзан болж эхэлсэн гэнэ. Шүтэн бишрэгч эр үс шилжүүлэн суулгах ажиллагааг хэд хэдэн удаа хийлгээд үр дүнг нь үзжээ. Энэ ажилд 21 мянган ам.доллар зарцуулсан байна. Дараа нь 19 настай дуучин шиг залуу харагдахын тулд уруулын хэлбэрээ засуулж, зовхио татуулан, инээмсэглэлээ өөрчлүүлжээ. Тоби Шелдон “Би түүний хөгжмийг нэг их сонсдоггүй. Харин түүний дэндүү залуухан нүүр царай надад таалагддаг” хэмээжээ. Саяхан түүнд нэгэн дэлгүүрийн ажилтнууд согтууруулах ундаа худалдаагүй гэнэ. Дэндүү залуухан харагдаж байгаа тул ингэсэн хэмээн тэрбээр бахархалтай нь аргагүй өгүүлсэн гэнэ

33 настай Тоби мөн үснийхээ стилийг түүнийхтэй ижил болгожээ. Мөн тэрээр урууландаа маш үнэтэй хагалгаа хийлгүүлсэн бөгөөд “Жастины инээмсэглэл түүнийг маш гайхалтай харагдуулдаг. Би түүн шиг инээмсэглэдэг болохын тулд дээд уруулаа бага зэрэг өргөсгөж, доод уруулаа хөөлгөсөн. Найзууд минь намайг Тоби Бибер гэж дуудах болсон” гэжээ.

Мөн тэрээр дуу зохиогч бөгөөд хөгжмийн ертөнцөд Канадын дуучин Жастин Бибер шиг цахиур хагалах бодолтой байдаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *