Сиамын ИХЭР ХАЛИМ олдож олныг гайхшруулжээ

Мексикийн загасчид их биеэрээ нийлсэн ихэр саарал халимны тугал олсон тухай Засгийн газар нь мэдээллээ. Санамсаргүй байдлаар илэрсэн энэ нэн ховор амьтныг судалсан эрдэмтэд “Хүнээр бол Сиамын ихэр гэгдэх энэ халимны тугал нь төрснөөсөө хойш удалгүй эхдээ хаягдсан” гэв.

Биологич Бенито Бермудезийн мэдээлснээр хоёр толгой, хоёр сүүлтэй тугалыг Баха Калифорнийн хойгийн Охо де Льебре булангаас амьдаар нь олсон ч хэдхэн цагийн дараа үхсэн аж. Түүхэнд анх удаа таарч буй энэ тохиолдлыг цааш нь судлахаар эрдэмтэд халимны тугалын арьс, булчин, сахлаас нь дээж аваад, үлдсэн хэсгийг нь хадгалахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *