Нас бараад бүтэн нэг хоног өнгөрсний дараа талийгаач бүсгүй хүүхдээ төрүүлсэн үл итгэм явдал Канад улсад гарчээ.
Торонто хотноо зам тээврийн ослын улмаас жирэмсэн бүсгүй амиа алджээ. Хэргийн газарт ирсэн түргэний эмч нар эх болон долоон сартай ургийн амийг аварч чадаагүй байна. Талийгаачийн цогцсыг шарил хадгалах газарт 17 цаг хадгалсны эцэст оршуулгын газар луу авч явжээ.
Оршуулгын үеэр авснаас хүүхэд уйлах чимээг сонсоод хайрцгийг онгойлгон дөнгөж мэндэлсэн нярайг гарган авсан байна. Шингэний болон хүчилтөрөгчийн дутагдал орсон бяцхан охины амийг аварч чаджээ. Дөрвөн сарын турш инкубаторт бойжсон охиныг хэдхэн хоногийн өмнө гэрийнхэн нь эмнэлгээс гаргасан байна.