Нэгэн хос гэрлэснийхээ дараа ТӨРСӨН ах дүү гэдгээ мэджээ- Тэр ч байтугай эрэгтэй, эмэгтэй ихрүүд байсан байна

АНУ-ын Миссисипи мужийн нэгэн хотод өрөвдөлтөй явдал болжээ. Хүүхэдтэй болохыг хүссэн залуу хос эмчээс зөвлөгөө авах гэж ирээд ихрүүд гэдгээ мэдсэн байна. ДНХ-ын шинжилгээгээр тэднийг төрсөн ах, дүү хоёр гэдгийг нь тогтоожээ. 

Аав, ээж нь тэднийг балчир байхад автын ослоор өөд болцгоосон тул ихрүүдийг өөр өөр гэр бүлүүд үрчлэн авчээ. Харин олон жилийн дараа коллежид учирсан залуус хоёр биендээ шууд татагдаж, хайр сэтгэлтэй болжээ.

Залуусын нэр, тодорхой мэдээллийг өгөхөөс татгалзсан эмч анх удаагаа ийм өр өвтгөсөн тохиолдолтой учирч байгаагаа ярьсан байна.

“Тэд хоёр биендээ үнэхээр их хайртай юм билээ. Хэрвээ тэд үнэнийг мэдэж байсан бол ийм хүнд хэцүү асуудалтай тулгарахгүй байсан байх” хэмээн эмч санаа алдан өгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *