17 жил нэг л өдөртөө амьдарч буй БҮСГҮЙ- Яагаад юм бол???

17 жил нэг л өдөртөө амьдарч буй БҮСГҮЙ- Яагаад юм бол???

Мишель Филпотс гэдэг эмэгтэйд тохиолдсон нэгэн өвөрмөц тохиолдлын тухай өгүүлэхийг хүсэв. Энэ эмэгтэй ой санамжаа бүрэн алджээ. Өдгөө 48 настай энэ эмэгтэй сүүлийн 17 жилд амьдралынхаа нэг ч өдрийг санан дурсах боломжгүй байгаа юм. Хоёр ч удаа зам тээврийн осолд орсон энэ эмэгтэй өдөр бүр ой санамжаа алддаг гэнэ. Хайртай нөхөр нь өдөр болгон түүнд хуримынхаа гэрэл зургуудыг үзүүлж, Мишельд хайртай гэдгээ сануулдаг аж.

Эмч нар түүнд ихээхэн эмчилгээ, тусламжийг үзүүлсэн ч одоогоор эерэг үр дүн хараахан гарахгүй байгаа юм. Хүнд байдлаас гарахын тулд Мишель чухал үйл явдлуудаа тэмдэглэсэн стикерүүд бичихээр шийджээ. Энэ бүхэн бидэнд алдарт “Тарваганы өдөр” киног санагдуулна. Тэр кинонд гол баатар нь ганцхан өдрийн амьдралаа хүүрнэдэг билээ. Олон жилийн туршид Мишель гэрээсээ гараагүй бөгөөд нэг өдөр хоол хүнс авахаар гараад төөрсөн гэдэг. Тиймээс одоо гэрээсээ гарахдаа зүг чиг тодорхойлогч авч гардаг байна.

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!