Хэдэн сарын турш өөрийнхөө гэдсэнд “ТАРХИА” хадгалсан бүсгүй

Джеми Хилтон (Jamie Hilton) — АНУ-ын Айдахо мужийн Гоо бүсгүй болж байсан энэ бүсгүй нэгэн хачирхалтай мэс засал хийлгэжээ. 2014 оны 06 дугаар сард бүсгүй 3 метрийн өндрөөс толгойгоороо унасан байна. Үүнээс болоод түүний гавлын ясны хэсгийг авахаас аргагүй болжээ. Ослоос болж Джемигийн тархи маш их хавдаж томорсоноос тархинд хангалттай зай байхгүй болсон байв. Тархи нь буцаж хэвэндээ ортол зай гаргаж өгөх шаардлагатай болсон учир эмч нар түүний гавлын ясных нь 25 хувийг нь авсан байна.  Харин салгаж авсан гавлын ясны хэсгийг буцаад байранд нь “байрлуултал” тэжээлтэй байлгах үүднээс гэдсэнд нь хийж оёжээ.

Хэдэн долоо хоногийн турш бүсгүй ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөв. Азаар түүний биеийн байдал маш хурдан сайжирч байсан бөгөөд энэ хугацаанд бүсгүй гэмтлийг даамжруулахгүйн үүднээс тусгай малгай өмсч байжээ.

Хавдсан тархи нь эргээд хэвийн хэмжээндээ орсоны дараа эмч нар гавын ясны хэсгийг гэдэснээс гарган авч буцаан байранд хийж өгсөн байна. Джеми Хилтон мэс заслыг амжилттай давж чадсан бөгөөд энэ бүхний эцэст амтлах, үнэрлэх мэдрэмжүүдэд нь л өөрчлөлт орсоноос бусад бүх зүйл нь сайн байгаа гэнэ. “Би уншиж, бичиж, явж, бүжиглэж, түүнчлэн хүүхдүүдээ асарч чадаж байгаа шүү” гэж 36 настай америк бүсгүй хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *