Дуучин BX-г санаж байна уу? Тэгвэл тэрээр иймэрхүү байна…

Дуучин БХ “Нью стар” студийн төрүүлсэн од яах аргагүй мөн. БХ гэсэн содон нэртэй бүрх малгай өмссөн хөөрхөн хүү өвөрмөц үг аятай дуу дуулж гэнэт гарч ирсэн нь тухайн үедээ яах аргагүй шинэлэг байж, үнэхээр тэсрэлт болсон. Тэр хэрээр БХ-ийн дуу хүмүүст хүрсэн байх. Нэг үе БХ-ээр амьсгалж байж байсан. БХ ч нялх оддын дайрдаг өвчнийг тойрсон ганц од.

Хэвлэлийнхэнтэй ний нуугүй ярьж, өнчин өрөөсөн өссөнөө, сайн эмээ өвөөгөө, ээж нь Чехэд ажилладгаа ярьдаг, хуурамч баг зүүдэггүй сайн залуу. Охид бүсгүйчүүдийн шүтээн болсон БХ-ийг эргүүлдэх охид бишгүй байсан ч нэг хэсэг ганцаараа явсан. “Амьдрал өөрөө саак юм даа”, “Хамгийн гоё нь би залуу байна” гэж  дуулдаг БХ сонголтоо хурдан хийж “Айр маркет”-эд ажилладаг дүрлэгэр хөөрхөн нүдтэй бүжигчин бүсгүй Үентэй үерхэж эхэлсэн. Үенгийн найз залуу том охиных нь аав охиноо мэндэлж амжаагүй байхад автомашины ослоор амиа алдсан гунигтай явдал болсон юм билээ. Удаан ганцаараа явсан Үен БХ-ийг араасаа нэлээн сайн гүйлгэж байж дотноссон гэдэг.
Юутай ч анх хамтран ажилласан студийн Тэргүүн хатагтайтай БХ үл ойлголцоод студиэсээ гарсан юм гэнэ лээ. Тиймээс рок попын акулууд ч БХ-т сайнгүй байдаг байж.

Харин Үентэй үерхэж, бага охиноо төрүүлсний дараа рок попын төмөр хатагтай Б.Ангирмаа “БХ-ээ чи үнэхээр бест сонголт хийсэн. Чамайг би ийм ухаантай, амьдралын төлөө зүтгэдэг залуу гэж мэдээгүй. Орчин үед ийм залуу ховор шүү” гэж хэлсэн хэмээн залуус ярьдаг. Ер нь БХ амьдралаа өөрөө босгож, бүтээж яваа Монгол мөрөөдөл болсон залуусын нэг. Үүнд нь гэргий Үен нь сайн хамтрагч, үнэхээр сайн түшиг болж чаддаг гэдэг. БХ нь дуугаа дуулж, Үентэйгээ хамтран бизнес эрхэлж, Зайсанд байртай, хоёр хөөрхөн охинтой “монгол мөрөөдөл”-ийг биелүүлж амьдарч байгаа залуус. БХ ч хоёр охиндоо амь бөгөөд “хоёулаа миний охин” гэсэн сэтгэлээр хайрлаж чаддаг. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *