Жүжигчин Батаа Мөрөөдлийн театр, Нарансолонго харин Эмоцийх билээ. Гэхдээ тэд хамгийн анхны гараагаа Х-Түц продакшнаас эхэлсэн билээ. Сургуулиа төгсөөд хамгийн анх Х-Түц продакшн тэдэнд үүд хаалгаа нээсэн гэдэг. Одоо тэд тэндээс гарч тус тусын замаа хөөсөн.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/05/100050433_1372965272894735_8952108039947681792_n.jpg)
Хариэ инстаграм хуудсандаа хуучны зургаа оруулжээ. Сайн уу Нарансолонго хэмээх тайлбартай. Тэдний дагагчид үерхэж байсан юм байхдаа гэх бодолд автжээ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/05/99093102_272991313826838_326633800459091968_n.jpg)
Хариулт бол ҮГҮЙ юм. Энэ нь тэдний Х-Түцэд ажиллаж байх үеийн цуврал номеруудын нэгийх нь зураг авалт билээ. Жүжигчин Батаа өөртэйгөө адил хацарлаг нэгэн бүсгүйтэй гэр бүл болж өдгөө 3 сайхан охидтой. Жүжичин Нарансолонго маань Тэмүүжингийн эхнэр бөгөөд мөн адил 3 хүүхэдтэй.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/05/98344187_688264221962392_311170853041602560_n.jpg)
2 гэр бүл маань сайхан найзууд бөгөөд тус тусын замаа хөөн аз жаргал дүүрэн амьдарч байгаа билээ.