Эхээс заяасан эр хүйсээ солиулан эмэгтэй хүн болоод байгаа трансжендер Солонго буюу Б.Билгүүн цахим ертөнцөд жинхэнэ утгаараа шуугиан тарьдаг нэгэн. Баргийн эмэгтэй хүнээс дутахааргүй биеэ арчилж, үргэлж гоё сайхан харагдахыг хичээдэг тэрбээр хэрүүл зарга хийхдээ ч сурамгай гэгддэг. Ялангуяа өөрийг нь өөчилж гоочилсон эмэгтэйчүүдтэй ана мана үзэлцдэг трансжендер Солонго хатуу үгсийг хайр найргүй хэлэхдээ харин ч нэг тоодоггүй юм билээ. Янз бүрийн үгийг олноос зоволгүйгээр шуудхан хэлдэг.
Ямар сайндаа л түүнийг ямар мөнгөөрөө үнэтэй хауст амьдарч, тансаг машин хөлөглөж, байсхийгээд л гадаад орнуудаар аялж, загвар сайтай гоёмсог хувцас хэрэглэлээр гангарч явааг нь асуусан хүүхнүүдэд тэрбээр “Ишш, чааваас даа. Намайг элдвээр хэлж суухын оронд өөрсдийгөө арчилж тордооч. Эмэгтэй хүн байж надаас дор харагдаж яваадаа ич, атаархагчид аа. Та нар ч гэсэн над шиг биеэ авч явж яагаад болохгүй гэж хэлжээ. Үүнийг харсан бүсгүйчүүд ч хурүүл үүсгэж дургүйлгэх нь мэдээжийн хэрэг.
Намайг эр эмээр нь дуудаж, хүүхэд гаргаж чадахгүй гэж гоочлоод яахав. Нэг нөхрийн гар харж, хүүхэд цувуулаад гэртээ суугаадаа багтарч үхэх гээд байна уу” хэмээн хилэгнэжээ. Гэвч эл хариулт нь олон хүний дургүйг хүргэж “Эр байгаад эм болсноо юунд нь гайхуулаав. Эмэгтэй хүн болох гэж тэгтлээ хичээж дуурайдаг байж тэднийг юунд ингэж доромжилно вэ” хэмээх эцэс төгсгөлгүй хэрүүл үүсгээд авчээ. Түүнийг үгээр барна гэдэг хэцүү бололтой.