Боксчин Төгсцогт өмнөх эхнэр Уранзаяатай амьдарч байгаад салсан билээ. Дундаасаа нэг хүүтэй. Үүнээс хойш сошиалаар анхны зургаа цацсан эмэгтэй нь Энэрэл юм. Энэрэл 10 жилээсээ өөрийн царай төрхөөр фейсбүүкийн од болсон нь одоо инстаграмд 214’000 дагагчтай болгожээ. Дагагчдын тоогоор Монголын эхний 10т ордог юм.
Хос 2 маань Төгсцогтын тэмцээнд зориулан 7 сарын өмнө АНУ-ыг зорьсон. Харин эд тэмцээний үеэр Корона вирус тархаж байлаа. Үүнээс хойш ирж чадалгүй байсаар өнөөдөр УБ хотноо газардаж буй стори хийжээ. Удаан хүлээсэн мөч хэмээн бичжээ. Одоо бусад хүмүүсийн адил эмнэлгийн 21 хоногийн тусгаарлалтанд байрлаж дараа нь гэртээ тусгаарлагдах юм.