Хөвсгөлд аялаж байсан хүмүүс 2 хүүхдээ хээр мартаж, хайгаачгүй байна

Энэ жил дотоодын аялал ихэссэн билээ. Бусад хүмүүсийн нэгэн адил олуулаа 5 машинтай аялалд гарсан байна. Өнгөрөгч амралтын өдөр буюу 2020 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгаас хот руу буцаж явсан хүмүүс асран хамгаалагчгүй хоёр хүүхэд хээр төөрсөн байхад нь таарчээ. Шөнийн харанхуйд 23-00 цагийн үед Булганы Бүрэгхангай сумын нутгаас хүүхдүүдийг олсон бөгөөд айдастай, түгшиж сандарсан байдалтай байсан аж.

Сайн санаат хүмүүс улмаар хүүхдүүдийг машиндаа суулгаад явах замд хэсэг хүмүүс буусантай тааралдахад хүүхдүүдийн гэр бүлийн хүмүүс мөн байжээ. Тэд өмнөх буудлаасаа хөдлөхдөө хоёр хүүхдээ орхиод явснаа мэдээгүй бөгөөд тухайн хүмүүс, хүүхдүүдийг хүргэж ирэхэд л сая хээр орхиод явснаа мэдсэн нь энэ байж. Тухайн хүмүүс гэр бүлээрээ, хамаатан саднаараа таван машинтай явсан бөгөөд нэг, нэгэндээ найдсанаас ийм явдал болсон гэв.

Иймээс эцэг эхчүүд хөдөө гадаа аяллаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байж, хамт явсан гишүүн тус бүрийг бүртгэсний дараа хөдлөхийг сэрэмжлүүлж байна. Энэ явдал хүмүүст сургамж болно гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *