Гэр бүл реалити шоунаас эргэн нийлсэн шинэхэн хосууд маань үнэхээр бие биенээ ойлгож аз жаргалтай яваа бололтой. Тэд аялаж байгаа бөгөөд цахим орчиндоо зургуудаа нийтэлжээ.
Өглөөний мэнд ээ хайртай ах дүүс минь ээ. Соёмбон толгойт нь Солонгон ааштыгаа дагуулаад Өвөрхангайн Жаргалантынхаа хадмын талын ах дүүсийг амласан ёсоороо хадган цэнхэр Хөвсгөл далайдаа урин залж ,увидас шидийг нь амсуулаад ирхээр нутгаадаа зорьлоо.
Уулзаж учрах ерөөлтэй бүхэнд хүний ёсыг дээдлэн ,үлгэр шиг амьдралын амтыг мэдрүүлэх нь бидний заяа билээ. Аян замын адал явдлын хөгжилтэй хөөртэй бүхнээсээ хуваалцаж хамтдаа аялцгаана аа бүгдээрээ Монголын сайхан эх орноороо.
Танилтай бол талын чинээ
Танилгүй бол алгын чинээ
Архангай аймгийнхаа “Тайхар” чулуунаас эхлээд “Тэрхийн цагаан нуур”-ын үзэсгэлэнт сайхан нутгийн гайхам сайханд эрхэлж яваад цааш “Хөвсгөл” нутгаа зорьлоо.
Аян замыг минь хайраар дүүргэж очсон газар бүрт ард олныхоо хүндлэл дунд жаргаж тансаг дураар амрах боломжыг олгосон анд найз Монгол улсын начин Мөнхбаяр Цанлиг анддаа баярлалаа.
“Тэрхийн цагаан нуур”ын зүүн хойно байрлах “Их хорго” жуулчны бааз дээр хоёр хоног тарвалзаж, бидний аян замыг энх тунх жаргалаар дүүргэж сайхан үйлчилсэн хамт олондоо талархалаа.
Амралтын газрын хүндэт Нүдэн ахдаа болон үр хүүхэд хань ижилд нь хамгаас сайн сайхныг хүсэн ерөөе өө.
“Олонтой явахад оломгүй далай” гэдэг үнэхээр сайхаан. хэмээн уянгалуулан бичжээ