СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 настай хүүхдийн чихэнд орсон хар хорхойн авгайлдайг дутуу цэвэрлэж цусаар нь хор бүх биед нь оржээ

Эх нялхсын чихний эмч мөн СБДүүргийн хүүхдийн 2т гомдол яаж гаргах вэ??? Үнэхээр мэдлэг дутуу хариуцлага алга даа. 4 настай дүү маань хөдөө яваад 7 сарын 18 нд ирлээ. Чихэнд нь хар хорхой орсон байсныг мэдсэн даруйдаа 7 сарын 19 нд Эх нялхсыг зорин очиж чихэнд орсон хорхойг авахууллаа.

Нэг дурангаар дурандаж байгаад чимхлүүр шиг зүйлээр аваал л за одоо авсан, энэ толгойтой шүү гэж харуулаад. За одоо өөрсдөө цэвэрлээрэй чихний үрэвслийн эм дусаагаарай гэж хэлээл өглөө. Бид ч өөрсдөө чихийг нь цэвэрлээд дусаагуурыг дусаагаад л байлаа ядаж тэр өдөр нь 5 дахь өдөр ажлын цаг тарсан. ЭМЖЖ орох гэсэн болов ч ажлын цаг дуусаж амралтын 2 өдөр таарч байлаа. 1дэх өдрөөс нь эхлээд СБДүүргийн эмнэлгээр явлаа. Чихнийх нь харалдаа хүзүүн дээр нь булчирхай цоччихсон өвдөөд очсон бүх юмыг нь ярьж хэлээд үзүүллээ, үзээд булчирхай цоччихсон сүрьеэ байж магадгүй маргааш сорил тавиул гэлээ. Дүү минь маш их халуурлаа 103 түргэн дуудлаа 2 дахь өдөр ирдэггүй эмээ өг халууныг нь үз бид халуурсан хүүхэд үзэхгүй гэлээ!!! Эм өглөө харзнаад 3 дахь өдөр боллоо СБДүүргийн 100 айлын хүүхдийн 2т очлоо. Халуурч байгаагаа хэллээ үрэвсэлийн эмнүүд өглөө дүү маань 4 дахь өдөр бөөлжөөд идсэн бүх зүйлээ гаргалаа. ЭМЖЖ орлоо юун магад дахин чихийг нь үзүүлье гэж бодоод тэгсэн чихнээс нь дахин хар хорхой жижиг жижгээрээ гарлаа.

Эх нялхас дутуу авч хариуцлага алдлаа тоног төхөөрөмж муу ийм ч байх гэж дээ!!!. ЭМЖЖ эмч хэллээ, хорхой хүний биеийн цусыг сонгохдоо өөрийн биеийнхээ хорыг гадагшлуулж байж хүний биеийн цусыг сордог тиймээс яаралтай арга хэмжээ ав гэлээ. Бүх биеээр нь цусаар нь хор тархсан байх магадлалтай гэлээ 4 дэх өдөр байсан юм. Дахин өндөр халуурч 39 хүрлээ 103 ирсэнгүй халдварт руу ярьлаа ирж үзлээ чихнээс болсон байна ЯАГААД 103 ирэхгүй байгааг гайхаж уурлаж байлаа. Буцаад маргааш нь хүүхдээ аваад 5 дахь өдөр СБДүүргийн хүүхдийн 2 дээр очлоо нөгөө л сүрьеэгийн сорилоо тавьлаа. Яагаад хорхойны хор гээд мэдэхгүй байна ЯАГААД ганц хордлого тайлах дусал ч хийгээд өгч болсонгүй вэ??? Буцаад гэртээ ирээд хүүхэд өндөр халуурч халуундаа дэмийрч байлаа 103луу залгаад ярьлаа халууны эмээ өг гэхийн новшнууд үнэн дургүй хүрч хэрэлдээд хэлнэ заргалдана гэж байж ирлээ. 103 ирээд аваад нөгөө нэг мэдлэггүй СБДүүргийн хэдэн малууд дээр очлоо доо өндөр халуунтай хүлээж авахгүй гээд Халдварт руу явууллаа. Халдварт хүлээж аваад хэвтүүллээ.

Дүүг минь бүх биеэр хор нь тархаж ЯАГААД ингэж оношийг олохгүй 7 хонуулсаныг гайхаж байна. Оройтож арга хэмжээ авлаа гээд биднийг захирах юм юуны тулд бид нар эмчид үзүүлж эмчийнхээ үгийг дагадаг билээ итгэдэг учраас шүүдээ. Дүү маань одоо хүртэл халуурсан хэвээр таталт өгөхөөс сэргийлж одоо бүр тариагаар унтуулж байна байнгын бөөлжөөстэй одоо хүндэрвэл тархинд нөлөөлнө АЮУЛТАЙ гэнэ. ХӨСҮТ ядаж ямар муухай зэврүүн хүйт даасан барилга вэ? Та хэд минь ганц зүйл ч гэсэн мэдэж аваг гэсэндээ пост орууллаа хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *