Монгол одуудын 20 настай эгэлгүй зургууд

Фейсбүүк орчноор хэн нь эхлүүлсэн нь мэдэгдэхгүй нэгэн давалгаа явж байна. Энэ нь 20 настай үеийн зургаа дэлгэх бөгөөд янз бүрийн тайлбар бичих явдал юм. Эдгээр зурагнуудаас түүвэрлэн та бүхэндээ хүргэж байна.

Дуучин Ариунаа: Би 20-н насандаа…1990 оны 7 сард Югослав улсын Новый Сад хотод Югославын хамтлагтай аялан тоглолтоор явж байх үеийн зураг маань. Оюутан болоод анхны зунаа ажил хийж, хамтлагт дуулж анхны цалингаа авч байсан Залуу халуун 20-н нас минь.

Жүжигчин Бархүү:Яг 20-той бол алга. 18, 19-тэй зураг байж болох уу. Дууласхийгээд л явж байждээ зайлуул
Мөнгөгүй хамтлаг газар аваагүй юм гэдээг

Жүжигчин Дөлгөөн, Ариунцэцэг: Тэдний 20-иод насандаа Амьдралд тавтай морил хэмээх цувралд тоглосон зурагнаасаа дэлгэжээ.

Хөтлөгч Аригун: Цаг агаарын хөтлөгчөөр олонд танигдсан Аригун 20 настай зургаа дэлгэлээ.

Жүжигчин Одончимэг: Хориогүй 20 насаа. Тоглолтын зураг хэмээн бичжээ

Жүжигчин Тэмүүжин: 20 настай үедээ эд Boomtown хамтлагт дуулж бүжиглэж байжээ

Жүжигчин Хулан: Зааа зааа зааа харууллаа шүү .20 нас 6 сартай би нь дөнгөж Их сургуулиа төгсөж байлаа “Монгол улсын Соёл Урлагийн Их Сургууль” Энэ насандаа буцаад очмоор л …

Улсын их хурлын гишүүн байсан Оюунгэрэлийн 20 нас

Үзэгчдэд жүүс шүүс зууш нэрээр танил болсон залуу 20 нас дөхөж л явна даа гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *