Б.ЦЭЦЭГ:Ядуу дээр нь өчнөөн хүүхэд гаргана ахиад, өсгөж чадахгүй зовоож…

Хэл амтайгаараа алдартай Цэцэг дараах бичвэрийг бичжээ. Та бүхэн уншаад өөрсдийнхөө дүгнэлтийг хийгээрэй.

Амьдралын төлөө нялх хүүхдээ тэврээд ч болтугай гуйлга гуйхгүй хийж болох бүхнийг хийгээд зүтгэж байхад шагнал нь ирдэг юм. Энэ бүсгүйд орос улсын иргэд шөнийн дотор сая рубел хандивлажээ.

Манайхан бол ажил голно, бүх бурууг бусдаас хайна, өөрийгөө хайцаалж хойшоо сууна, арчаагүй байгаагаа үр хүүхэдрүүгээ чихэж нялх хүүхэдтэй би яаж ажил хийх юм гэж уурлана гэтэл энэ залуухан эмэгтэй 2 хүүхдээ цэвэрхэн хувцаслаад хүргэлтийн үйлчилгээ хийгээд хөдөлмөрлөж чадаж байна. Яг үнэндээ хүүхэд гаргах эсэх нь цэвэр ээжийн асуудал шүү дээ… хүүхэдтэй болох, тэжээж чадах эсэхээ сайтар бодох л ёстой асуудал. Чадахгүй бол салтайгаа хавчаад өнгөр үгүй бол гондомоо хэрэглээ!!! Ядуу дээр нь өчнөөн хүүхэд гаргана ахиад өсгөж чадахгүй зовоож хүчирхийлнэ, үгүй бол орцонд хаяад зугтана. Үнэндээ ээжид их асуудал байгаа шүү. Бурхан ажилсаг хүмүүсийг угаасаа шагнадаг юм. Алцайж хэвтчихээд л ядуугаа гайхаад л байвал хүн битгий хэл бурхан ч тоохгүй. Залхуу, арчаагүй хүн л ядуу байдаг. Сорри энэ бол үнэн!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *