Жүжигчин Аглуугийн АЛИМААБЕЛЛА кино нилээд шүүмжлэлд өртлөө

Жүжигчин Аглуугийн хийсэн Алимаабелла кино трейлэрээсээ их л сонирхолтой харагддаг. Харин яг үзэхэд үзэгчдийн дийлэнх хувь нь сэтгэл дундуур байжээ. Дээр нь гадны контентоос санаа авсан байгаа юм.

Аглуу миний хөгшин одоо болио! Зохиогчийн эрх, оюуны өмч нэрийн дор иргэдээсээ мөнгө хулгайлж байдаг шүү. Өчигдөр “Аглуу энтертайнмент”-ийн сүүлд хийгдсэн бүтээл болох “Alimaabella” киног үзлээ. Кино ч гэж дээ зохиомж, жүжиг одоо юу ч гэхийн, өнөө цагт энийг юу гэж нэрлэдэг юм бүү мэд.

Ер нь бол би сардаа ганц ч болов Монгол контент үзэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж боддог. Энэ бодлоосоо ер нь салмаар санагдлаа.

“Alimaabella” бүтээл нь зүгээр нэг үгээр хэлбэл “Хог” байлаа. Хэтэрхий их маягласан тэнэг жүжиглэлттэй, зохиол найруулга гээд байх юм бүр юу ч байхгүй, яг үнэндээ аймшиг байтугай хошин шог шиг ч санагдаагүй шүү. Зүгээр л нэг хэдэн нөхдүүд сумын клуб дээр очиж сүнс байна уу үгүй юу шалгаад л кино дуусаа. Эхлүүлээд дөнгөж үзэж байтал дуусчихсан.

Хийсэн юмандаа таарсан үнэ тавь л даа! Юун 5900 төгрөг, арай л ахадсан үнэтэй юм. Үзэгчдэд тал кино үзүүлчихээд бүтэн мөнгө авч нтр…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *