Монголын охидын хамтлагийн анхдагчидын нэг болох Эмоушн хамтлагийг мэдэхгүй хүн ховор. Одоо ч sweetymotion нэрээр уран бүтээлээ туурвидаг. Тэдний анхны бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Охидын “Emotion” хамтлаг. 1997 он.
Зураг дээр нэгдүгээр эгнээнд зүүн гар талаас: 1. “Emotion” хамтлагийн гишүүн, “Хөгжим Бүжгийн Коллеж”-ийн Төгөлдөр хуурын ангийн сурагч Гэндэнгийн Сүндэрмаа, 2. “Emotion” хамтлагийн гишүүн, “Хөгжим Бүжгийн Коллеж”-ийн Хийлийн ангийн сурагч Самбуугийн Сэрчмаа,
Арын эгнээнд зүүн гар талаас: 1. “Emotion” хамтлагийн гишүүн, “Хөгжим Бүжгийн Коллеж”-ийн Төгөлдөр хуурын ангийн сурагч Цогтбаярын Сарнай, 2. “Emotion” хамтлагийн гишүүн, “Хөгжим Бүжгийн Коллеж”-ийн Хийлийн ангийн сурагч Бөхгарамгайн Ганболор.
1997 оны 4 сард Монголын Залуучуудын Соёлын Төв болон Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд охид оролцож тэргүүн шагнал Гран При хүртэж байсан