Холливудын кино болох Зэрлэгүүдийг хүлээхүй кино Монголд албан ёсны нээлтээ хйилээ. Та бүхэн үзээрэй. Нэг сайхан Монгол Хатагтайгаар Бахархмаар санагдлаа.
Баярсайханы Ганчимэг буюу /Gana Bayarsaikhan/ гэх Монгол бүсгүй Холливудын 10 гаруй кинонд тоголж дэлхийн сүпер одуудтай зэрэгцэн улаан хивснээ алхаад удаж байна. Тэр “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), Ronan-47 (2013) кинонд тоглосон байна.Холливудын шилдэг бүтээлүүдэд тоглож байгаа нь түүнийг ямархуу авъяас чадалтай нэгэн болохийг нотолж байгаа юм.
Мөн тэрээр саяхан нэрт жүжигчин Жонни Деппийн продюсерлэсэн “Waiting for the Barbarians” кинонд гол дүр бүтээсэн нь холливуудад тод гялалзах Монгол жүжигчин болохоо улам батлав.Б.Ганчимэгийн хувьд нас залуу ч Их Британид Gana Bayarsaikhan (Ганаа Баярсайхан) гэдэг хэдийнээ танил болсон нэгэн аж. Тэрээр Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг байна. Моделийнхоо чиглэлээр GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцжээ. Үүнийхээ хажуугаар Холливудын кинонуудад тоглож дэлхийд аль хэдийн танигдажээ.Б.Ганчимэг Лондонгийн “City Literary Institute” сургуулийг жүжигчний мэргэжлээр 4 жил сурч төгссөн бөгөөд зав л гарвал Монголдоо ирж, хамаатан садныхаараа зочилдог гэнэ.
Түүний хамаатнууд Баянхонгор болон Архангай аймагт амьдардаг аж. Б.Ганчимэг ээжтэйгээ даруухан амьдардаг бөгөөд олны анхааралд орж өөрийгөө рекламдах тун дургүй гэнэ. Мөн тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: Би иргэншлээ солих тухай огт бодож байгаагүй юм байна. Учир нь эх орноороо маш их бахархадаг болохоор Хаана ч гэсэн FROM MONGOLIA GANA BAYRSAIKHAN гэж дуудагдах болно гэжээ. Түүний аав бурхны оронд заларсан гэжээ.