9151УБР хэмээх улсын дугаартай prius машины жолооч замын хөдөлгөөн дунд хүүхдээ аюултай тээвэрлэж байсан зураг цахим орчноор цацагдлаа. Хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангах байтал цонхоор гаргачихаад ингэж явах нь ямар ухамсар вэ! Ойролцоогоор 1-2 насны хүүхдийг зураг дээл харагдаж байгаачлан тээвэрлэжээ.
Нэгэн хүн энэ зургуудыг нийтэлсэн бөгөөд үүний дануу цагдаа нар дараах арга хэмжээг авав. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтыг зөрчсөн байна. Эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.