Жүжигчин Алтаншагай 555$-н гутлаар өөрийгөө гоёжээ энэ нь…

“Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан.Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон.

Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх ёстой. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй.Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй.

Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхэддээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон.

Сүүлийн үед нэр хүнд нь өссөөр л байгаа жүжигчдийн нэг бол Алтаншагай. Тэрээр цаанаа л зэвүүн, эсрэг дүрд тохирохоор төрхтэй үүнийгээ ч сайн хийдэг. Шагай Монгол бүсгүйн гаргасан гоёмсог гутлаар гангарчээ. Энэ бол Oogii брендийнх билээ. Франц арьсан, гар хийцийн, гараар будсан.

Хэр баргийн хүн авч өмсөхөөргүй өндөр үнэтэй гутал. 555 доллар бөгөөд одооны ханшаар 1,6 сая төгрөг юм. Мэдээж чанар хийцийн хувьд ярих юмгүй. Oogii бренд австралид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн орны хэрэглэгчиддээ мөн хүргэж чаддаг билээ.