Солонгон Аашт 4дэх охин БӨБӨӨХЭЙгээ хүлээж буйгаа зарлалаа

Дээгийн, Ананда нар 2 дох үрээ өөрөөр хэлбэл 4дэх хүүхдээ хүлээж байгаа юм. Солонгон аашт жирэмсэн үеийн зургаа тавьж, охин Бөбөөхэйгөө хүлээж байна хэмээн бичжээ

Тэрээр зурган дээрээ: Оройн мэндээ манайхаан Энэ сайхан зургаа хараад Солонгон аашт нь өөрийн эрхгүй уйлчихлаа.

Одоо л миний сэтгэл тайтгарч зүрх амгалан цохилж байна. Тэртээд үлдсэн хол замын үзүүрт би хайртай амийгаа хөөрхөн Зөөсийтэйгөө орхилгүй Бумбардайгаа үүрч Халиукаагаа санан алтан хэвлийдээ Бөбөөхөйгөө хүн болгож ирсэн эмэгтэй билээ.

Эх хүн эд эсээрээ ургаж намрын навч шиг хагдардаг амьдралыг туулсан тэсвэр тэвчээрийг эр хүн мэдрэхгүй ч миний л адил ээж эмэгтэй хүн та ойлгохгүй бол хэн ойлгох байсан билээ гэж бодохдоо өөрийгөө өрөвдөж бас бахархаж баярлахдаа нулимс урссаныг мэдрэлгүй уйлчихлаа.

Би уучилсаан бүгдийг бас хайралсаан. Солонгон аашт нь чадлаа даа. Хангал согоо шиг залуу нас минь уярал ухаарлын улирлаар солигдож хамаг бүхэн миний сэтгэлд хайрын бороо болон асгарлаа. Ингээд Солонгон аашт нь дөрвөн сайхан охин үрийн ээж болох нь ээ.

Тиймээ би тэнгэрлэг ханьдаа тэвэр дүүрэн цэцэглэж дэлбээлсэн эрх хонгор. Түүнийхээ аав үрсийнхээ өвөөд тэвчиж уярсан уран бэр ээ. Бумбардайгаа өсгөнгөө нийгмийн шуургыг давж Бөбөөхэйгөө тээсэн хугацаа эгэлгүй нандин бөгөөд эрчилсэн сур мэт цаг хугацаа байлаа.

Энэ хугацаанд Солонгон аашт нь Солонгон ааштын увдис 45хоолны жортой номоо бичэж 34 удаагийн лайв видео хийж 10н дугаар Гэр бүл реалити шоунд оролцож 8н аймаг дамнасан 25н хүний бүрэлдхүүнтэй 3000км аялал зохиож.

Бүрэн хэмжээний 2 рекламанд тоглож. 5н брэндийн нүүр царай болж . Одоо жингийн бооцоо шоуны продюсераар ажиллаж байна даа. Амьдрал чамдаа талрахлаа.

Эргэн тойронд минь түшиж тулж амьдралд өнгө нэмсэн бүх хүмүүсдээ талархлаа. Он цаг улиран өнгөрөвч гэрэл зураг түүх үгүүлж үлддэг нь юутай сайхан бэ?