Бид хорвоо дээр нэг нэгнээ хайрлахаар заяагдсан хүмүүс билээ. Энэ хорвоо дээр хамгийн төгс учрал бол чиний хайртай хүн, чамд хайртай байх юм. Харин бид танихгүй нэг их гомдоод байдаггүй ч хайртай хүндээ хамгийн их гомддог гэнэ.
Хайрын 7 үе шат байдаг гэж байсан юм. Хамгийн сүүлийн шат нь НАЙЗУУД болох байдаг гэнэ. Нээрээ л бодсон чинь баярлах гомдох догдлох айх сандрах гээд амьдралдаа тохиолдсон бүхий л зүйлийн хамгийн түрүүнд бид хайртай хүндээ л мэдэгдэж хайртай хүнтэйгээ л зөвлөлддөг шүү дээ. Энэ олон жил чамтайгаа амьдраад, хайрлаад одоо бол хэнээс ч илүү бие биенээ ойлгодог САЙН НАЙЗУУД болжээ.
Хайртай хүндээ сайн найз нь байж битгий гомдоож байгаарай.