Таксины жолооч зорчигч Эмэгтэйгээ надтай муудалцаад дэмий л байдаг юм даа…

Ёстой л хүндхэн байлаадаа. Ер нь айдас хүйдэсгүй амьдрах боломж байна уу? Орой модны 2-с такси бариад 1-р төрөх орохоор боловоо. Төв зам түгжрээтэй, арын замаар тойрч явъя гэхээр нь төв зам зургийг нь харсан гайгүй байна гэсэн чинь түгжрээл байдаг юмаа би мэдэж байна гэхээр нь заза гээд явбаа. Арын зам ялгаагүй түгжрэлтэй. Жолооч заза би чамайг хүргэж өгч чадахгүй нь ингээд буу би харьлаа нтр / муис 5 хавьцаа байсан байх/ Би их алхах боломжгүй учраас таксинд суусан юмаа. Түгжрэл хамаагүй ээ та хүргээд өгчих гэсэн. Би ямар чам шиг ажилгүй хүн үү? Чи ер нь юу гээд байгаам бэ буу гэж байна чамайг гээд эргэж хараад үсдэх нь холгүй. Та ямар сонин юм бэ тийм байсан бол анхнаасаа яах гэж таксинд явсан юм гэсэн би түгжирнэ гэж яаж мэдэх юм буугаад байх гээд.

Би: Заза хэд гарч байна гэсэн 4500 гээд хүүе энэ 2н хооронд тэгэж гарахгүйдээ гэсэн чинь за яахав 4000г өгөөд буу гэхээр нь заза хүнтэй хэрэлдээд яахав гээд 5000г өгөөд хариултаа авах гэсэн 500 төгрөг байна энийг аваад буувал буу. Надтай муудалцаад дэмий л байдаг юмдаа. Чи жоохон юм байж хаашаа янзын хүүхэд вэ бла бла гээд. Нулимс цаанаасаа цийлэгнээд л, буугаад алхсандаа. Ажил тарах үеэр дуудлагын таксинууд олддоггүй нь харамсалтай. Сэрэмжлүүлэг болгох үүднээс бичлээ. Таксинд суухдаа заавал дугаарыг нь харж суух, болж өгвөл дуудлагын такси л хүлээсэн нь дээр юм байна шүү хүмүүсээ. Ганцаараа явж байгаа эмэгтэй хүнд дээрэнгүй хандахаа хэзээ больцгоох юм болдоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *