Заримдаа эмэгтэйчүүдийг их өрөвдөх юм. Сайхан үгэнд амархан итгэнэ. Амархан дасна, амархан дурлана. Сайхан цэцэг, сайхан бэлгэнд хууртна. Ямар ч эрийг сайхан бодлоороо сайхан болгоно. Тэгээд л дараа нь зовно. Өөрөө ганцаараа л зовно. Нуугдаж байгаад уйлна. Дэндүү үнэнч, дэндүү сайхан сэтгэлтэй нь илүү зовно. Юуны төлөө, яасан гэж тэр вэ гэхээр зүгээр л хайрласныхаа төлөө үнэн байсныхаа төлөө зовно…
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/10/122609666_646975422633944_3180281980700901788_n.jpg)