Гитарчин Өөжгий:Танай урлагийнхан ууртай байна уу гэж Тавлангуй асууж байна!!!

Шинэ жил больчлоо. Танай урлагийнхан ууртай байна уу гэж зарим нь бүр тавлангуй асуух. Уурлалгүй яадгийм. Урлагийнхан өдөр тутам ямар цалин авах биш. Намрын хурим найрын үе, дээр нь Шинэ жилээр байгууллага хамт олны Ёолк хэсэж жаахан юм олж амьдардаг нь нууц биш зүйл. Тэгээд л хаврын тарчиг цагт олсон жаахнаа хуваарилаж амь зуунашдээ. Энэ Ёолкгүй Шинэ жил урлагийнханаас гадна асар олон салбарт хүнд тусна.

Шинэ жилийн банкетуудаар өвлийн үйл ажиллагаа, халаалтын зардлаа олно гэж тооцоолж байсан (Ядаж байхад Корона гээд зун жуулчнаар ямар ч мөнгө олоогүй) том буудлууд, Эвентхолууд, ресторануудад маш хүнд тусна. Дагаад хэцүүдэх салбар олон бий. Хүнсний дэлгүүр болон бөөний төвүүд, бэлэн хувцас гоёлын даашинз, туфльний худалдаа хэцүүднэ. Үсчин, гоо сайхан, фитнес, маникур хийдэг газрууд орлогогүй болно. Үндсэндээ Улаанбаатарын үйлчилгээний салбар, урлаг соёлынхонд маш хүнд тусна. Олон газар хаалгаа барихад хүрэх болов уу. Уг нь дотроо алдаагүй манайх бүү хэл өдөрт 100.000-р өвчлөл нэмэгдэж байгаа Америк хүртэл бүх юм хэвийн ажиллаж, Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж байна гэх. За тэгээд тавлах нэг нь тавлана биз. Урлаг, үйлчилгээ 2 сөнөж л байг уу тээ???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *